Москвад болж байгаа   дэлхийн шатрын аваргын титэмийн төлөө тэмцээнд Вишванатан Ананд болон Борис Гельфанд нар дөрвөн удаа өрөг тоглосон боловч хайнцсан юм. Өмнө цагны сонгодог хяналттай  8 өрөг тоглолт үлдээд байна. Хэрэв хайнцах тохиолдолд   дахин  дөрвөн өрөг тглолт байх бөгөөд, түүний дараа 10 хүртэлх блиц тоглолт байна. Хэрвээ ялагч тодорохгуй бол шатрын хэлээр  армагедон болох бөгөөд эн тохиолдолд цагаанд бодох хугацаа таван минут өгөх бол, хард дөрвөн минут  оногдох аж.  Цагаан зөвхөн ялалт хэрэгтэй. Яагаад гэвэл тэнцвэл харыг түрүү авсанд тооцно.

Дэлхийд хосгүй  томоохон музейн нэг Третьяковскийн галерейд зохион явагдаж байгаа дэлхийн аваргын титмийн төлөө шатрын тэмцээнийг үзэх гэж ирсэн мэргэжилтэнүүд төдийгүй сонирхогчдод чухам хэн  нь ялах бол гэдэг нь үнэхээр сонирхол татаж байгаа аж. Мэдээж ч юм даа.  Ийм шургуу сөргөлдөөн болоогүй уджээ гэж ФИДЕ-гийн ерөнхий гүйцэтгэх захирал Жеффи Борг ярьж байна: «Орос улсад шатарыг  шашинтай адилд үздэг. Шатрыг их хүндэлж байдгаас, тэмцээнд ийм их хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Хоёр тоглогч маш болгоомжтой эхний өргүүдийг явуулсан. Одоо тэд өөрийн байр сууриа хүчтэй харуулаагүй л байна. Харин зөвхөн цохилтуудаа солилцож байна» гэж хэлсэн.

Байдлыг жаахан халаахыг хичээн сэтгүүлчид гаднаас нь Анандад “мадрассын бар”, харин Гельфандад “Иудын арслан” гэж нэрлжээ. Энэ хоёр “араатны” тулааны 64 нүүдэл дээр хожилгүй байж огт таарахгуй. Тоглогч  бүрд өөрийн хүчтэй талууд бий: нэг нь илүүг харж байгаа бол, нөгөө нь гүнзгий харж байгаа гэж америкийн гроссмейстер Максим Длуги  үзэж байна: «Ананд суут шатарчин.  Тэр шартын хөлгийг алган дээрээ юм шиг бүх чиглэд юу болохов гэдгийг  нэвт хардаг. Гэхдээ заримдаа өнгөцхөн ханддаг. Гельфанд бол ганцхан  гол шугамын шатарчин. Тэр хэрэв санаа олвол дуусталаа түүнийгээ гайхамшигтай гүйцэтгэдэг.  Өөрөөр хэлбэл, бусад шатарчдыг бодвол илүү гүнзгий харж чаддаг. Түүний нүүдлүүд нь   маш урт, гайхалтай. Тоглогчдын янз бүрийн арга барилууд нь тэмцээнийг чимж байна» гэж хэлсэн.  

Америкийн гроссмейстерын хэлснээр,  ялалт байгуулахад  Анандаас Гельфанд  илүү шанстай байна.  Шатрын аваргын  титэмийг ялна гэдэг бол түүний амьдралын хүсэл мөрөөдөл.  Үүний тулд бүхнээ зориулжээ.  Ийм шийдвэрлэх тоглолтуудын үед  шатрын  стратеги, тактикаас   гадна сэтгэл санааны дарамтын аргууд их ашиглагддаг.  Тухайн тохиолдолд ийм юм гарахгуй гэдэгт Максим Длуги  итгэлтэй байна: «Тэд найзууд бөгөөд   бие биендээ гэр бүлээрээ  зочилдог.  Тиймээс ямар нэгэн асуудал үгүй, гэхдээ тэмцээнд энэ нь чухал хүчин зүйл болдог нь олонтоо.  Тэд хоорондоо сайн, нөхөрсөг  харилцаатай байдаг» гэж хэлсэн.

Өнөөдөр Вишванатан Ананд болон Борис Гельфанд нар тав дахь өрөг тавьж байна. Тоглолтын явцыгалбан ёсны сайт дээр  он-лайн дэглэмээр ажиглаж  болох юм.