Умард Солонгос баллистик пуужинг хөөргэх шинэ талбарыг Мусудан хошуунд байгуулж байгаа бололтой гэж японы хэвлэл мэдээллийн хэрэгслууд нэрээ дурдаагуй эх сурвалжийн  мэдээллийг үндэслэн уламжлав. Түүнчлэн Хятад цацраг гадагшаа нэвтрэхээс эмээж, цөмийн шинэ түршилт  хийхээс татгалзахад нь БНАСАУ-д нөлөөлхийг оролдож байна гэж өгүүлжээ.

Үүний хамт Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 2006 ба 2009 онд  газар дор цөмийн түршилт хийсэн умард солонгосын түршилтын талбарын хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудыг нийтлэжээ. Юм бүхэн шинэ дэлбэрэлт хийхэд бэлэн гэсэн тагнуулын тайлбарыг гэрэл зургуудад хавсаргажээ.

Үнэн чанартаа БНАСАУ цемийн аюулын голомт биш цаасан бар болсон гэж үзэж байгаагаа Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн захирал Александр Жевин илэрхийлээд: «Умард Солонгосын аюул гэгч  одоогор бодит зүйл биш байгааг хиймэл дагуулын азгуй хөөрөлт нотлон харуулсан. Зарим улс Зүүн-хойд Азид ПДХ системийг цаашид байрлуулах ба цэргээ хэвээр байлгах зорилгоор умард солонгосын аюул гэгчээр айлган сурдуулж байна. Хүйтэн дайны үе улирсан ч АНУ Азид цэргээ хорогдуулах гээгүй. Тэр ч байтугай тэнд ПДХ шинэ системээ байрлуулж байна» гэв.

Тус системийн нэг хэсгийг Японд АНУ-ын баазууд ба өөрийгөө хамгаалах тэнгисийн цэргийн хөлөг онгоцуудад байрлуулаад байна. Азид ПДХ системийн нэг хэсгийг байгуулах арга хэмжээг үндэслэхэд пуужингийн аюул гэгч шаардагдсан. Энэ удаад умард солонгосын аюул гэгчийг заажээ. Пхеньян цөмийн талбараа шинэчилж байх гэж японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамаглаад тэндээс пуужинг дан Япон руу харвахыг шууд мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Александр Жебин  БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрийн хөгжлийн хурдацад анхаарлыг хандуулаад: «Пуужин зохион бутээж хөөргөхэд туршилтын 10 буюу түүнээс илүү олон хөөрөлт шаардагдана гэж мөн салбарын мэргэжилтнууд итгэлтэй мэдээлэв.Хөөрөлт азгуй болсны шалтгааныг илрүүлж, бүтцэд засвар оруулж, шинэ пуужин ахин үйлдвэрлэж хөөргөхэд умард солоногосын мэргэжилтнүүдэд гурван жил шаардагдах юм. Ямар байсан ч дэлхийн хамтын нийгэмлэгээс асуудлыг дипломат арга замаар шийлвэрлэх зорилгоор зохих хүчин чармайлт гаргах хэрэгтэй» гэлээ.

0Япон,АНУ,Өмнөд Солонгосын дипломат ажилтнууд ирэх долоо хоногт Сеулд умард солонгосын хиймэл дагуулын хөөрөлт азгуй болсноос хойш  БНАСАУ-ын асуудлаар анхны уулзалт хийнэ. Цаг үеэ олсон алхам асуудлын шийдвэрийг тодорхой хэмжээгээр урагш ахиулж мэднэ. Уулзалт Пхеньянийг айлган сүрдүүлж, БНАСАУ-д илүү хүчтэй шахалт үзүүлэх шаардлага Хятадад тавих ажиллагаагаар хязгаарлагдахгуй бол нааштай үр дүнд хүрэх юм.