Сирийн эрх баригчид хэдэн сарын өмнө эхэлсэн шинэчлэлүүдээ үргэлжлүүлж, 5-р сард явагдсан парламентын сонгуулиар гарсан  янз бүрийн улстөрийн  намуудтай   яриа хэлэлцээр явуулж, терроризмтэй тэмцэх болно. Энэ тухай “Россия-24” телевизийн сувагт  Сирийн ерөнхийлөгч Башар Асад мэдэгджээ. Тэрээр ярилцлагын үеэр өрнөдийн орнуудыг сөрөг хүчнийнхний хүчирхийллийг буруушахыг уриалж,  НҮБ –ын болон АОЛ-гийн тусгай төлөөлөгч Кофи Аннанаар дамжуулан эдгээр үгээ дэлхийн хамтын нийгэмлэгт хүргэх бодолтой байна гэлээ.

Сирийн байдал урьдын адил тогтворгүй байна. Тус улсын янз бүрийн хотуудад  засгийн газрын эсрэг жагсаалууд явагдаж, сирийн цэргүүд болон сирийн сөрөг хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн, алан хядах ажиллагаанууд  явагдсаны улмаас энгийн иргэд олноор амь үрэгдсээр байна.  Тэгсэн хэдий ч 5-р сард энх амьдарлын    эхний  шинж тэмдэгүүд гарч байна. 5-р сарын эхээр явагдсан парламентын сонгуулийн дүнгээр тус улсын сонгогчдын  дийлэнхи  хувь нь  “Үндэсний нэгдэл” өмнөх засгийн газрын блокийг сонгожээ. Энэ нь иргэд одоогийн дэглэмийг дэмжиж байна гэдгийг гэрчилж байна.  Гэхдээ шинэ парламентын   засгийн эрх баригчид сонгуулиар суудалтай болон  суудал авч чадаагүй бүгдтэй яриа хэлэлцээ явуулахаар  төлөвлөж  байна.  Хэрэг дээрээ сөрөг хүчний зарим төлөөлөгчид Ардын хурлаас гарч болзошгүй тухайгаа мэдэгдээд байгаа  гэж Башар Асад телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа ярьлаа: «Энэ бол хэвийн процесс. Сонгууль хэрхэн явагдсантай холбоотой хүн тус бүр өөрийн үзэл бодолтой байдаг. Гэхдээ тэдэнд юуны өмнө сонгуулийн тухай хууль таалагдахгуй байгаа байх.  Гэтэл бид үүнийг тэдэнтэй хожим нь хэлэлцэж болно ш дээ. Одоо бид шинэ парламенттай болно. Бид  янз бүрийн улстөрийн хүчнүүдтэй шууд шинэ яриа хэлэлцээ эхлэж болно . Бид шиэнчлэлүдээ ч үргэлжлүүлнэ. Улстөрийн үндэсний гэж нэрлэж болох яриа хэлэлцээний үеэр бид  хямралын үеэр батлагдсан болон хууль тус бүрийг, тэрч байтугай Үндсэн хуулийг ч  хэлэлцэхээр төлөвлөж байна» гэж хэлсэн.

Үүнтэй холбогдуулан засгийн эрх баригчдын гол зорилтуудад зөвхөн зарлаад байгаа шинэчлэлүүд багтаж байгаа төдийгүй алан хядах ажиллагааны эсрэг  тэмцэл ч байгаа тухай Башар Асад онцлон тэмдэглэв: «Сирийн чөлөөт арми хэмээгчдийн зэвсэглэсэн дайралтууд нь үргэлжлэн гарсаар байна.  Гэхдээ энэ нэр томъёог зэсвэгт бүлэглэлийнхний хувьд  огтхон ч хэрэгжүүлшгүй юм гэж Асад үзэж байна: «Юуны өмнө энэ бол арми биш. Тэгээд ч чөлөөтэй биш. Тэдэнд бусад орнуудаас  зэвсэг,  мөнгө нийлүүлж байна.  Энэ бол хуулийг хэдэн жилээр зөрчиж, янз бүрийн зүйл ангиудаар ял авч байсан гэмт хэрэгтэнүүдийн цуглуулга.  Тэнд шашны экстремист “Аль-Каида” маягийн бүлэглэлүүд бий.  Энд би зөвхөн тус байгууллагыг хэлж байгаа юм бишээ, харин эдгээр хүмүүсийн  оюун санааг хэлж байна. Түүнчлэн, гадаадын  хөлсний цэргүүд ч бий. Тэдний ихэнхийг  нь саатуулаад байна. Бид тэднийг дэлхийн хамтын нийгэмлэгт харуулахаар зэхэж байна» гэж хэлсэн.

4-р сарын дунд үед Сирид НҮБ –ын ажиглагчдын  эхний бүлэг иржээ. Тэд сирийн хямралыг  зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөний хүрээнд  байлдааны галыг зогсоох тухай гэрээ хэрхэн хэргжиж байгааг хянаж байна.  Сирид эвлэрлийн гэрээ үйлчилж байгаа ч, сөрөг хүчний тал болон засгийн газрын цэргийн аль алинаас нь байнга шинэ мөргөлдөөний тухай болон амь үрэгдэгсдийн тухай мэдээ ирсээр байна.