«Кавказын гоё бусгуй» бух оросын  тэмцээний шөвгийн үе саяхан сибирийн Томск хотод боллоо. Шүүгчид одоо оросын янз бурийн бус нутагт  оршин сүүж байгаа кавказын ба өвөр кавказын ард түмнүүдийг төлөөлсэн зургаан эмэгтэйгээс хамгийн шилдэгий нь сонгож авах байсан. Бусгуйн нуур царай төдийгуй оюуны чадвар, авьяас билгий нь үнэлсэн юм. Тэд ард түмнийхээ уламжлалд хэрхэн хандаж байгаа нь чухал ач холбогдолтой болжээ.

   Тэмцээнд оролцогчид БНУлсынхаа тухай асуултуудад хариулж, үндэсний бужиг бужиглэж, ард түмнээ танилцуулж,төрөлхи хэлээр дуу дуулцгаав. Шөвгийн тэмцээнд оролцогчид маш авьяас билигтэй байсан учраас туруулэгчийг сонгоход хэцуу байсан юм. Эцэст 16 настай сурагч охин Хеда Медова шалгарав. Тэр вайнах ард түмнийг төлөөлсэн хийгээд төрөлхи хэлээрээ дүү дүүлж, шүүгчдийг бишрүүлэв. Түүнчлэн Хеда мэдлэг боловсролоороо шүүгчдийн анхаарлыг татсан байна. Тэр оюуны тэмцээний асуултад маш зөв хариулж, гялалзсан амжилт гаргав. Чечен, Ингуш хоёр БНУлсыг тэмцээнд төлөөлсэн гэж бусгуй мэдээллээ. Хеда Грозный хотноо төрсөн боловч Ингушэд нэлээд удаан суусан байна.

   Москвагаас ирж БНКарачаев-Черкес Улсыг тэмцээнд төлөөлсэн Ляна Шхагошева үзэгчдийн талархалын шагнал хүртлээ. Дагестанд төрсөн Новосибирскын 19 настай оюутан Айнура Алиева 2-р байр эзлэв. Жужигчин, соёлын зутгэлтнүүд ба Томск мужийн нэрд гарсан түшмэд шуух комиссын бүрэлдэхүүнд оржээ.

    2011 оны 1-р сарын 28-нд үндэслэн байгуулсан «Уулын хүүхэд залуучууд» Оросын залуучуудын байгууллагын идэвхтэй дэмжлэгээр тэмцээнийг зохион байгуулсан байна. Залуучуудын байгууллага Оросын нутаг дэвсгэрт кавказын залуучуудыг нэгтгэх, кавказын ард түмнүүдийн соёл уламжлалыг хайрлан халамжлах зорилготой юм. «Уулын хүүхэд залуучууд» байгууллага кавказын ард түмнүүдийн хосгуй холбоо болжээ. Байгууллага кавказын залуучуудын амин чухал асуудлуудыг хамтран шийдвэрлэх, Кавказ, Өвөр Кавказын соёл, өвөрмөц байдлыг хэвээр хадгалахыг хүссэн  охид хөвгүүдийг нэгтгэсэн байна. Байгууллага удаан ажлаагуй боловч  маш олон арга хэмжээг зохион явуулж, Кавказын асуудал тедийгуй түүний баялаг, өв уламжлалд нийт олны анхаарлыг татаж амжсан байна.