АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хоёр байлдааны хөлөг Өмнөд Калифорнийн эрэг хавьд мөргөлдэв. Эдгээр хоёр хөлөг онгоц Өмнөд Калифорнийн эрэг хавиас 180 км зайтай мөргөлджээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний оперативын 7-р флотын мэдээлснээр  эд хөлөг онгоцууд гэмтсэн боловч  багийн гишүүд нь хохирсонгуй, тулш асгарсангуй. Өнөөдөр десантын Essex хөлөг онгоц Калифорни  муж улсын Сан-Диего дэх Тэнгисийн цэргийн хүчний баазад очих байсан юм. Урьд тэр японы Сасэбод 12 жил байсан аж.