Индонезийн эрх баригчид  оросын «Супержет» нисэх онгоцны осолд амь үрэгдэгсдийн шарилуудыг баасан гаригаас наана Салак нуруунаас явуулж дуусгах бодолтой байна гэж онгоц унасан газарт байгаа оросын аврагчид мэдээлэв. Оросын Онц байдлын яамны 84 хүнтэй шуурхай отряд Индонезид ажиллаж байна. Энэ удаагийн эрэх ажиллагаа урьдынхаас илүү их хүнд түвэгтэй байна гэж тусгай газар онцлов. Аврагчид огцом хад, шигүү ойн нөхцөлд арга буюу ажиллаж байна. Чийг тундас ихтэй хийгээд цаг уурын байдал түргэн өөрчлөгдэж байна. Ууланд авирагчдын тоноглолын тусламжтайгаар «Супержет» онгоцны хэмхэрхий унасан хавцалд бууж байна. Шарил, онгоцны хэмхэрхийг  том сагсанд хийж, дээшээ татаж, уулын оргил дээр гаргаад тэндээс нисдэг тэргээр Жакартад тээвэрлэж байна. Оросын «Сухой Супержет-100» нисэх онгоц 5-р сарын 9-нд цаг уурын зохисгуй нөхцөлд сүйдэв. Онгоцонд байсан нийт 45 хүн түүний дотор оросын 8 иргэн амь үрэгджээ.