АНУ-аас БНАСАУ-ын хийж болзошгуй цөмийн туршилтын талаар мэдээлэл цуглуулах гоц мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг Япон улсад олгов. Түүнийг японы Хонсю арлын хойд хэсэгт байрлуулсан байна. Солонгосын хойгийн хойд хэсэг руу хандсан тоног төхөөрөмж агаар мандалд ксенон хийг илрүүлэн тогтооно. Цөмийн туршилт газар дор хийсэн ч ксенон хий ялгардаг. БНАСАУ-ын зүүн хойт нутагт газар дор хийх гуравдахь туршилтын бэлтгэл ерөнхийдөө дууссан гэж ажиглагчид үзэж байна. Одоо юм бүхэн Пхеньянийн улс төрийн шийдвэрээс л шалтгаална гэж шинжээчид тэмдэглэв.