Олон улсын зургаан зүүч улсын төлөөлөгчид(НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишуун ба Германи) Багдадад уулзаж, Тегераны цөмийн хөтөлбөр энх тайван шинж чанартайг нотлон харуулах үйл ажиллагааг Иранд санаачлах юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон USA Today сонинд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ. Ираны талаас зохих хариу өгнө гэж найдаж байгааг тэрээр онцлов. Ираны зарим цөмийн барилга байгууламжийг шалгах зөвшөөрөл Тегеранээс авахыг МАГАТЭ оролдож байгааг Клинтон тэмдэглэжээ. «Энэ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хөгжлийн тувшинг тодорхойлоход чухал» гэж тэрээр үзэж байна. 5-р сарын 23-нд Багдадад Олон улсын зургаан зүүч улсын төлөөлөгчид Иран улстай ээлжит уулзалт хийнэ.