Бээжин цацраг гадагшаа нэвтэрч хүрээлэн буй орчныг бохирдуулахаас болгоомжилж, цөмийн гуравдахь туршилт хийх тухай Пхеньянийн шийдвэрт дипломат арга замаар нөлөөлөхийг оролдож болзошгуй гэж өнөөдөр японы «Асахи симбун» сонинд бичжээ. Хятад улс туршилт хийхээс татгалзахыг БНАСАУ-д уриалж, зохих шахалт узуулж байна гэж Бээжин Пхеньянийн хоророндын хэлэлцээний явцыг сайн мэдэх эх сурвалжаас сонинд мэдээлсэн байна. БНАСАУ-аас уунд ямар хариу өгөх нь одоогоор тодорхой биш байна. Туршилт хийвэл Хятадаас хариуд алхам хийх бололтой. Ер нь БНАСАУ-ын засгийн газар гаднын шахалтад автахгуй байна. Гэвч Бээжин бол Пхеньянийн ойрын холбоотон юм. Харин БНАСАУ-ын цөмийн гуравдахь туршилт Хятадын зуун-хойд нутагт ноцтой уршигтай болж мэдэхийг эх сурваж тэмдэглэв.