Япон, АНУ, Өмнөд Солонгосын дипломат ажилтнууд Сеулд уулзаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хэлэлцэх бодолтой байна. Энэ нь 4-р сард умард солонгосын хиймэл дагуулын хөөрөлт амжилтгуй болсноос хойш хийх анхны уулзалт билээ. Өнөөдөр японы NHK телевизийн компаниос энэ тухай мэдээллээ. Уулзалт ирэх долоо хоногийн эхээр хийнэ. Умард Солонгосын цөмийн асуудлаархи хэлэлцээг хариуцсан Өмнөд Солонгосын ГХ-ийн дэд сайд Лим Сун Нам уулзалтыг зохион байгуулж байна. Японы ГХЯ-ны Ази, Океанийн хэрэг эрхлэсэн товчооны ерөнхий захирал Синсукэ Сугияма, АНУ-ын БНАСАУ-ын асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Глин Дэвис нарыг уулзалтад оролцохыг урьжээ. Уулзалтад оролцогчид Пхеньянээс цөмийн гуравдахь туршилт хийсний хариуд авч мэдэх арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ. Түүнчлэн тэд Хятад улсад хандан Умард Солонгост илуу хүчтэй шахалт үзүүлэхийг уриалж болзошгуй гэж японы NHK  телевизийн компани тэмдэглэжээ.