Хятадын хүний эрхийг хамгаалагч сохор Чэнь Гуанчэн 15 өдрийн дотор гадаад паспорт аваад АНУ руу явж мэднэ. Өнөөдөр хятадын эрх баригчдаас энэ тухай өөртэд нь мэдээлсэн тухай тэрээр Бээжинд гадаадын сэтгүүлчдэд мэдээлжээ. Үүний өмнө Чэнь Гуанчэн  америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч, өөрийн ба гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Энэ оны 4-р сарын сүүлээр гэрийн хорионд байсан Чэнь Гуанчэн  зугтаж, АНУ-аас Бээжинд суугаа элчин сайдын яаманд хоргодсон билээ. Тэнд түүнийг зургаан өдөр байлгасныг Хятадын ГХЯ эрс эсэргүүцэв. Бээжин АНУ-ын ийн арга барилыг  БНХАУ-ын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг хэмээн үзсэн юм. Энэ оны 5-р сарын эхээр Бээжинд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Чэнь Гуанчэний тухай асуудлыг хэлэлцсэн билээ. АНУ-аас өөрөөр сэтгэгчийн талаар «тууний сонголт ба америкийн үнэ цэнэт зүйлийн дагуу» уйл ажиллагаа явуулсан гэж тэрээр мэдэгдсэн байна. Эцэст АНУ-ын эрх баригчдаас америкийн нэгэн их сургуульд суралцах тэтгэлэг олгожээ. Чэнь БНХАУ-ын өөр ямар ч иргэний нэгэн адил гадаадад сурах мэдуулэг өгч мэднэ гэж Хятадын ГХЯ үүний хариуд мэдэгдэв.