Орос Хятад хоёр улс өөрсдий нь байр сууриар  «Асадын дэглэм» гэгчийг биш бус нутгийн тогтовртой байдлыг л дэмжиж байна гэж Сири  улсын ерөнхийлөгч Башар Асад  «Россия-24» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Ийн дэмжлэг үзүүлэхгүй бол Сири улс ба бус нутгийн байдал эмх замбараагуй болж мэднэ гэж тэрээр хэллээ. Орос Хятад хоёр улс Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох болон сирийн дотодын хямралыг зохицуулахаар хориг арга хэмжээ авахыг хатуу тууштай эсэргүүцэж байна. Москва Бээжин хоёр засгийн газар төдийгүй зэвсэгт сөрөг хүчин гэгч Сирид гал зогсоохыг адилхан хариуцах тухай НҮБ, Арабын улсуудын холбооны онц эрхт төлөлөгч Кофи Аннаны санаачилгыг дэмжсэн юм.

Засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн Сирид нэг жил гаруйн турш үргэлжилж байна. Энгийн номхон оршин суугчид ч хүчний байгууллагуудын ажилтнууд ч амь үрэгдсэн тухай мэдээнууд өдөр бур ирээд байна. НҮБ-ын тоо баримтуудаас харахад нийт 9 мянга гаруй хүн амь үрэгджээ. Сайн зэвсэглэгдсэн хэт даврагчдын ажиллагаанд 2500 гаруй цэргийн албаан хаагч, хүүль сахиулах байгууллагын ажилтан болон энгийн 3200 гаруй оршин суугч амь үрэгдсэн тухай Сирийн эрх баригчид мэдэгдэв.