НАТО Төв Азид байр сууриа бэхжүүлж байна. Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикистан улсууд  5-р сарын 20,21-нд Чикагод Афганистанд зориулсан эвслийн гишүүн орнуудын тусгай чуулганд анх удаа оролцоно. Брюссель эдгээр улстай түншлэлийг өргөжүүлэх бодолтой байна. НАТ0 Афганистаны ойр хавийн улсуудад цэргийн анги нэгтгэлээ байрлуулах төлөвлөгөөтэй байна.

Төв Азийн дээр дурдсан улсуудын зорилт  өөрсдэд нь аль болох  их ашигтай болзолыг хэлэлцэж тохиролцоход оршино гэж  улс төр судлаач, «Фергана.ру» порталын ерөнхий редактор Даниил Кислов үзэж байна.

«Гол төлөв Узбекистан болон Кыргызстан, Тажикистан, Туркмен улсууд хойд чиг зам гэгчэд хамрагдсан. Энэ асуудал болон НАТО эвслээс техник,цэргээ Афганистанд тээвэрлэх, буцаах зам олгосны хариуд Төв Азийн орнуудад олгох хөрөнгө мөнгө, хөнгөлөлтийг авч үзэж, өргөн хэлэлцэх бололтой» гэж Кислов хэллээ.

НАТО дээр дурдсан улсуудын ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Алмазбек Атамбаев, Эмомали Рахмон, Ислам  Каримов нарт ёс төдий урилга явуулсан. Гэвч тэд тийшээ явахгүй. ГХ-ийн сайд нар нь очно. Энэ нь улс төрийн чухал учир агуулгатай. Нэг талаас АНУ өрнөдэд «дарангүйлагч» гэгдсэн эрх баригчидтай  хамтран ажиллаж байна гэсэн зэмлэлээс зайлсхийнэ.

Нөгөө талаас ерөнхийлөгчид сөрөг цэргийн эвслийн дээд хэмжээний уулзалтад оролцохоос зайлсхийнэ. Эдгээр дөрвөн улс Хамтын аюулгуй байдлын гэрээний багууллага ба ШХАБ-ын гишүүд юм. Түүнээс гадна Москва,Бээжин хоёр НАТО эвслийн Казахстан, Кыргыз, Узбекистан, Тажикистан улсуудын талархал хүлээх гэсэн оролдлогод дүргүйцэнэ. Үнэн чанартаа Орос,Хятад  улсуудаас нөлөө үзүүлж байгаа бүст байр сууриа бэхжүүлэхийг АНУ ба Умард Атлантын эвсэл оролдож байна гэж Стратегийн үнэлгээ, таамагналын төвийн тэргүүн Сергей Гриняев  хэлээд

«НАТО Төв Азийн орнуудыг аль хэдийнээс сонирхож байна. Энэ нь бүр 10 жилийн өмнө НАТО-гийн баазууд бүс нутгийн орнуудад байрласан үед тодров. Эдүгээ Төв Азийн орнуудыг эвслийн хожмын гишүүн хэмээн үзэж байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын шугамаар сүүлийн үед явагдсан арга хэмжээнүүд НАТО-г бухимдуулав. Юу гэвэл тус байгууллагын үр нөлөөний бүсийг хэтдээ  НАТО эвслийг өргөжүүлэх талбар хэмээн үзэж байна» гэв.

НАТО Төв Азид байр сууриа бэхжүүлэх замаар цэргээ Афганистанаас гаргаснаас хойш бүс нутгийн аюулгүй байдлыг хангах төдийгүй Орос, Хятад улсуудын улам өргөжиж байгаа нөлөөг тогтоон барих төлөвлөгөөтэй байгаа бололтой гэж шинжээчид үзэж байна. Эдгээр улс Брюсселийн санаархалд чухам ямар хариу өгөхэд хэргийн учир  оршино.