Өнөөдөр Жан-Марк Эйро Францын ерөнхий сайдын абан тушаалд албан ёсоор оров. Тэрээр 2002 оноос хойш засгийн газрын анхны социалист тэргүүн боллоо. Сонгуульд хожигдсон ерөнхийлөгч Николя Саркози бүр 5-р сарын 10-нд засгийн газрыг огцоруулсан боловч  сайд нар шилжилтийн үед зохих тусгай газруудыг удирдсаар байв. Өчигдөр Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд социалист намынхаа хамтран зүтгэгч Жан-Марк Эйрог ерөнхий сайдаар томилов. Өнөөдөр тэд зөвлөлдөж, сайд нарын танхимын бүрэлдэхүүнийг өнөө орой зарлах бололтой.62 настай Эйро Нант хотын захиргааг 20 гаруй жилийн турш удирдсан юм. Үүний зэрэгцээ Үндэсний хуралд Францын социалист намын фракцийг  сүүлийн 15 жилийн турш тэргүүлжээ.