5-р сарын 16-нд Орос улсад  анх удаагаа албан ёсны Shutdown Day  өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын иргэд гар утасаа унтрааж,  Интернетийг ашиглахгуй байх юм. Ийм ямагийн арга хэмжээнүүд нь дэлхийд арав гаруй жил явагдаж,  сая сая хүмүүсийг эгнээндээ нэгтгээд байна.Төслийн зорилго - компьютереес шалтгаалах байдалд анхаарлыг хандуулах.  Тэргүүлэх мэдээллийн  технологийн агентлагууд Эрүүл мэнд  нийгмийн халамжийн яам, Дэлхийн онгон байгалийг хамгаалах сантай /WWW/ хамтран  энэхүү арга хэмжээг явуулж байна.

Виртуал харилцаа нь орчин үеийн хүний амьдралын салашгүй нэг хэсэг болжээ. Дэлхийд 2 тэрбум хүн Интернетийг хэрэглэж буй юм.  Ялангуяа, тэдний дунд нийгмийн сүлжээнүүд их эрэлт хэрэгцээтэй байна. Нөгөө л нэг  Facebook гэхэд л өдөр бүр 400 сая хүн түүнд орж гарч байна. Виртуал амьдралд хүүхэд, өсвөр насныхан их байна. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар, сүүлийн 20 жилд ахлах ангийн бараг  бүх сурагчид  нүдний харааны согогтой болж байна. 

Үүнээс багагүй хор хөнөөлийг компьютер авчирч байна. Түүгэр ч барахгүй   төлөвшөөгүй хүүхдийн сэтгэхүйд өөрчлөлт оруулж  байна. Хүмүүс  Интернетээр харилцаж  маш хялбар  амлалтуудтай учирч, бодит хэрэг дээрээ даваж  даашгүй хүнд хэцүү байдалд орж   байна гэж  сэтгэл зүйч Антон Сорин тэмдэглээд

«Аливаа сүлжээний орон зай нь  өсвөр насныханд  хялбар хиймэл харилцаа олгож байна.  Өсвөр насныхан түүнийг тойрон хүрээлж байдаг  бодит хүнтэй харилцах ёстой юм.Чухамдаа ийм харилццанна тэдний “би” бүрэлдэх  ёстой. Бид харилцаа холбооны хэрэгслээр, сүлжээгээр харилцаж буй нь хүүхдийг  эргээд эвдэж байна» гэв.

Гэхдээ компьютерийн хараат байдалд зөвхөн хүүхэд, өсвөр насныхан ороод байна уу гэвэл үгүй. Сүлжээнд татгдсан олон насанд хүрсэн хүмүүс тэх дотор харилцаж, татгдаад байна.  Эцэст нь тэр их мэдээллийн урсгалыг хүн хүлээж авах чадваргүй болдог юм.

«Насанд хүрсэн хүн өөрийн мэдээлэлтэй Интернетэд  тулгарахдаа маш их, хязгааргүй  мэдээлэл авдаг Энэ нь түүнийг ядаргаанд оруулж мэднэ» гэж Антон Сорин хэллээ.

Өдөрт ядаж нэг удаа ердийн амьдралдаа эргэн орж, амьд харилцаагаа сэргээхийг оролдох хэрэгтэй.  Энэ бол маш чухал зүйл.  Ялангуяа,  компьютерээс татгалзах  өдөр!  Үүний тулд www.shutdownday.ru  сайт руу орж та компьютерээ унтраахад бэлэн байна гэж хариулах ёстой гэж арга хэмжээг зохион байгуулагч Виталий  Никрюков хэлээд

«Хэрэв та өнөөдрийн статистикийг харах хүсэлтэй байгаа бол та манай сайт руу ороод маш олон тооны хүн бүтэн өдрөөр компьютерээ унтраахад бэлэн байгааг харах болно . Яагаад гэвэл, энэ бол харилцааны гол хэрэгсэл биш. Гэхдээ хүмүүс өөрийн гар утсаа болон өөрийн компьютерыг унтраахад бэлэн бус байна» гэлээ.  

Арга хэмжээнд оролцогчдын зарим нь зохион байгуулагчдын уриалж байгаа нэг өдрөөс илүү хугацаагаар хаах бодолтой байна. Жишээ нь, Тамбовын Державины нэрэжмит  Улсын их сургуулийн   25 оюутан гурван долоо хоног гар утас болон Интернетийг ашиглахгүй байх  шийдвэр гаргаад байна.