Махны чиглэлийн мал аж ахуйн хөгжил бол нэн чухал зорилт хэвээр байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев  хаврын  газар тариалангийн ажил ба мал аж ахуйн хөгжилд зориулсан зөвлөлгөөн дээр мэдэгдлээ. Мал аж ахуйн хэдэн салбар тухайлбал шувуу ба гахай өсгөх талаар тодорхой амжилт гаргасан боловч  бод мал өсгөх нь амаргүй зорилт хэвээр байна гэж Медведев тэмдэглэв. «Энэ нь ойрын жилүүдэд биелүүлэх чухал зорилтын нэг. Дээд зэргийн чанартай үхрийн махны үйлдвэрлэлийн хөгжлийн талаар өгүүлж байна. Үүнд угтвар нөхцөл ба бэлчих талбай, үүлтрийн технологи бий гэж ерөнхий сайд хэллээ. Эл сэдэвт яриаг ойрын үед үргэлжлүүлнэ. ОХУ-ын нэгэн бүс нутагт тус асуудлаар  зөвлөлгөөн хийлгэх хүсэлтэй байна гэж Дмитрий Медведев мэдээлэв.