Хятадын албан ёсны статистикийн мэдээгээр тус улсын эдийн засгийн өсөлт 4-р сард  удаашралттай байгаа аж.  Энэ нь хятадын эдийн засгийн цаашдын хөгжилд өөрчлөлт оруулахыг шаардаж байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийг цаашид сэргээх асуудал ч мөн асуултын тэмдэгийн дор үлдээд байна.

Олонх шинжээчид хятадын аж үйлдвэрийн  өсөлт хурдацтай  өсөхөд болон хоёр дугаар улиралд экспортын  хэмжээ өсөн нэмэгдэнэ гэдэгт найдаж байсан.  Чухамдаа үүнтэй холбогдуулан  Хятад улсыг  дэлхийн эдийн засгийг сэргээх гол зүтгүүр болно гэж найдаж байсан  юм. Тиймээс Хятадын  ДНБ  хүсэн хүлээж байснаас сул өсч байна гэх дохио  нь  дэлхийн зах зээлүүдэд муу мэдээ болсон юм.

Хоёрдугаар улирлын нэгдүгээр сард хөгжлийн явц  буурсан нь  хятадын удирдлагын хувьд гэнэтийн  зүйл болжээ.  4-р  сарын сүүлчээр  Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зяобао  таамаг дэвшүүлэхдээ, БНХАУ- ын худалдааны тэнцэлийн тухай  баримтууд  нь   дотоодын сайн  эрэлт хэрэгцээний хамт хятадын  экспортын барааны эрэлт хэрэгцээ сэргэсэн  байна гэсэн. Гэтэл  энэхүү таамаг нь батлагдсангүй.     

Албан ёсны статистикаар тус улсын эдийн засгийн бараг бүхий л салбар аж үйлдвэрээс аваад  гадаад худалдаа хүртэл сулхан үр дүнг харуулжээ. Макро-эдийн засгийн статистикийн  4-р  сард гаргасан тоо баримтаар  дотоод зах зээлийн хэрэглээний өсөлт саарсан бөгөөд дэлхийн эдийн засгийн эрэлт хэрэгцээ бага өсчээ.  Экспортын нийт хэмжээний өсөлт 3-р сард 8,9 %,  өнгөрсөн сард 4,9 %  саарчээ. 

Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяковын үзэж байгаагаар, дэлхийн зах зээлд дээр  эрэлт  хэрэгцээний сул өсөлт нь чухал үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд Хятадын зүтгүүр саарсан нь чухамдаа 2012 оны эхний дөрвөн сарын статистикийн  шинжийг тодорхойлж байгаа аж.

«Нэг талаас  энд санаандгүй зүйл  огт үгүй гэж Владимир Портяков үзэж байна. Дээрх баримтуудаас хөгжлийн явц саарах хандалага нь хадгалагдаж байна.  Гэхдээ нөгөө талаас хятадын  нийгмийн бодол санаа,  ХМХ-үүдийн болон хөрөнгийн  захуудын  реакцууд нь  дэлхий ертөнц  ямар нэгэн гайхамшигт найдаж байсныг харуулж байна.  Тэгээд төлөвлөснөөсөө доогуур  аястай  явж байгаа хятадын эдийн засаг юутай ч амьд, сэргэлэн байж  түүгээрээ дэлхийн эдийн засгийг үхлийн ирмэгээс аварна гэж найдаж байв» гэж Владимир Портяков хэллээ.

Гэтэл Хятадын эдийн засаг гадаад зах зээлээс хүчтэй нөлөөтэй байдлаа үргэлжлүүлэн хадгалсаар ирлээ гэж профессор   Потяков үзэж байна. Шинжээчийн хэлснээр,  юуны өмнө Хятадын харилцан холбоотой  дэлхийн эдийн засгийн тааруу байдал нь  гадаад худалдааны өсөлт нь төлөвлөснөөс доогуур үзүүлэлтэнд хүргэсний улмаас бусад бүх үзүүлэлтүүдээ доош татжээ.

Нилээд хэдэн шинжээчид  тус улсад  эдийн  засгийн сэргэлтийн үйл явц сулархад хүргэсэн  дотоод хүчин зүйлүүдэд анхаарлаа хандуулахыг зөвлөж байна. Тэдгээр нь удахгүй болох Хятадын Коммунист намын 18 их хурлын  тодорхойгүй  бөгөөд  улстөрийн хурц тэмцэлтэй холбоотой юм.Гадаадын экспертүүдийн үзэж байгаагаар, ирээдүйн  улс төрийн өөрчлөлтүүд нь эдийн засгийн эрс  өөрчлөлтүүдийг хийхээс хойш чангааж  байгаа. Магадгүй, чухамдаа үүнээс болоод БНХАУ- ын зээл-мөнгөний бодлого зөөлрөхгүй байгаа юм уу, аль эсвэл урамшуулал явагдахгүй байгаа аж.Нөгөөтэйгүүр, Хятадын эдийн засгийн өсөлтийн саажилт нь чухал болоод зогсохгүй, Засгийн газраас  нэн даруй мэдрэмжийг шаарджээ.