Индонезид «Супержет-100» онгоц осолд орсон газарт олсон ярианы бичлэг бүхий төхөөрөмж гэмтсэн байна. Гэвч мэдээлэл баримтуудыг агуулсан модуль нь бүрэн бүтэн байна гэж «хар хайрцаг» гэгч дээр ажиллаж эхлэсэн шинжээчид мэдээлэв.

Багийн гишүүдийн ярианы бичлэг бүхий төхөөрөмжийг өнөө өглөө «Супержет-100» онгоцны ар хэсэг нь унасан газраас  барагцаалбал 100 метр зайтай  олжээ. Хар хайрцгийг Жакартын лабораторид хүргэсэн хийгээд хоёр орны мэргэжилтнүүд түүний бичлэгийг тайлахыг оролдож эхлэсэн гэж ОХУ-аас Индонезид суугаа Элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Солодов «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Аврагчид «Супержет-100» онгоцны бүхээгийн нэгэн бичлүүрийг олсон. Ярианы бичлүүр  аюултай шатсан боловч оюуны блок нь бүтэн байна. Түүний мэдээллийг авахад шаардлагатай нэмэлт тусгай  төхөөрөмжийг Орос улсаас Жакартад явуулна. Оросын ба индонезийн аврагчид онгоц унасан газарт 2 дахь хар хайрцгийг олохоор хамтран ажилласаар байна» гэв.

Хар хайрцаг унасан газрыг хэдэн өдрийн өмнө тусгаарлуулсан билээ. Онгоц хүрэхэд хэцүү нутагт унасан учраас түүнийг хүрч авахад хэцүү байсан. Аврагчид уулын 500 метр өндрөөс татлагаар буув. Эрэх ажиллагаа онгоц унасан газарт үргэлжилж байна гэж Оросын Онцгой байдлы яамны мэдээллийн удирдах газрын дарга Ирина Андрианова өгүүлээд

«Нийт 700 гаруй хүн түүний дотор Оросын Онц байдлын яамны  84 мэргэжилтэн аврах ажилд оролцож байна. Аврагчид шарилууд ба онгоцны хэмхэрхийг илрүүлж, Жакарт руу явуулж байна. Тэд  онгоц сүйдсэн газраас холгүй Салак нуруунд буув. Өнөөдөр оросын ба индонезийн хэсэг аврагч хавцалд бууж, оросын онгоцны ар талыг шинжлэн үзэж, нэг хэсгий нь явуулсан. Эрэх ажил үргэлжилж байна» гэв.

Энэ завсар шарил бүхий 27 чингэлэгийг Жакартад хүргэв. Оросын ба индонезийн шинжээчид  амь үрэгдэгсдийн  нэр үсыг тогтоох ажил хийсээр байна. ДНК судлагч оросын тэргүүлэх мэргэжилтэн  индонезийн мэргэжилтнүүдэд туслахаар өнөөдөр Индонезид очно гэж Дмитрий Солодов тэмдэглэн хэлээд

«Оросын ба индонезийн шүүхийн анагаах ухааны төвийн мэргэжилтнүүд мөн ажил хийж байна. Хамтын ажил ахиж байна. Шүүхийн анагаах ухааны шинжлэлийн талаархи тэргүүлэх мэргэжилтэн профессор Иванов өнөөдөр Жакартад ирнэ. Бид индонезийн талд магадлан шинжлэхэд тусламж үзүүлж төдийгүй шаардагдах тоног төхөөрөмжийг олгож байна» гэв.

Оросын амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөдийн цусны сорьц Индонези руу явуулсан тухай Оросын мөрдөн байцаах хороо мэдээлэв. Одоогийн байдлаар онгоцны осолд амь үрэгдсэн 22 хүний шарилыг таньсан байна. Тэдний нэр үсыг хурууны хээгээр тогтоосон тухай мэдээллийн агентлагууд уламжлав.

Оросын «Сухой Супержет-100» нисэх онгоц 5-р сарын 9-нд Индонезид үзүүлэн танилцуулах нислэг хийх үеэрээ сүйдэв. Онгоцонд оросын 8, индонезийн 35,францын 1, АНУ-ын 1 иргэнийг оролцуулан нийт 45 хүн байжээ.

Гэрэл зураг