Хятад улсын нэгэн хоолны газар цагдаагийн ажилтан  маш их дэлгэрсэн гахайн чихэн  зууш хуурамч болохыг илрүүлжээ.Хятадын зүүн хэсгийн  Цзянси мужийн  Ганьчжоу  хотын  хүнсний нэгэн захаас 3-р сарын сүүлээр  нэгэн худалдан авагч гахайн чих авч, хоол бэлтгэх үеэр  эвгүй муухай үнэртэй байснаас болж гахайн хуурамч чихний хэрэг илэрчээ.“Чайна дейли” сонинд нийтэлснээр, хүнсний  аюулгүй байдлын удирдах газрын  шинжээчид сэжигтэй гахайн чихийг шалгажээ. Гэтэл  уг  бүтээгдэхүүнийг  химийн аж үйлдвэрт саван үйлдвэрлэхэд хэрэглэдэг бодисийг  желатины хамт хольж хийсэн болохыг  тогтоожээ.Хуурамч гахайн чихтэй  холбоотой мөрдөх ажиллагаа хятадын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд шинэ шуугианыг тарьлаа.Өмнө нь Хятадад ногооны худалдагчдын хэргийг илрүүлсэн юм.  Уг явдал Шандунь мужид болсон бөгөөд тэд байцааг шинэ харагдуулах гэж хорт формальдегидыг цацаж байжээ. 2011 онд Хятадад хогийн сувагаас түүсэн хоолны хаягдлаас гаргаж авсан  хүнсний тос борлуулж байсан 30 хүнийг гянданд хорьсон юм. Өмнө нь 2008 онд Хятадад үйлдвэрлэдэг хүүхдийн тэжээлд  хортой химийн меламин илэрч байсан юм.