Орос улсад  түргэн цэнэглэх цахилгаан машины анхны станц 5-р сарын 15 –нд Москвад  “Мицубиси Рольф Юг”  дилерийн төвд  нээгдэв.  Үүний өмнө цахилгаан машиныг цэнэглэхийн тулд 4 -8 цаг шаардагдаж байсан бол одоо Мицубиси станцад энэ үйлчилгээнд ердөө 20 минут шаардагдана. “Цахилгаан машиныг шуурхай  цэнэглэх  станц Москвад бий болсон нь худалдан авах  чадвартай олон  худалдан авагчдад сэтгэл зүйн саадыг давахад нь тустай юм.

Учир нь өнөөдөр  цахилгаан машины эздийг зовоох гол  зүйл бол зам дээр “хоосон банктай” цэнэглэх ямарч боломжгүй  байдалд орох  айдас юм.  Шуурхай цэнэглэх цэгүүд бий болсноор энэхүү асуудлыг шийдээд зогсохгуй, худалдан авагчдын хүрээг тэлж,  Орос улсад цахилгаан машин хөгжих зах зээлд  шинэ хүчтэй эрч хүчийг өгөх болно  гэж  Орос улс дахь  Mitsubishi Motors Corporation дистрибютор   “РОЛЬФ Импорт” компаний  ерөнхий гүйцэтгэх захирал Андрей Панков ийн өгүүлж байна.

Ер нь бол цахилгаан машинд автомашин  сонирхогчид  Оросд төдийгүй бусад улс орнуудад болгоомжтой хандсан хэвээр байна.   Mitsubishi i-MiEV    цахилгаан машин нь одоогоор Орос улсад явж байгаа цорын ганц машин юм.  Өнөөдөр энэхүү машиныг манай  улсын 15 хотод худалдаж байна.  Орос улсад  2011 оны 10-р сараас эхлэн  худалдах болсон бөгөөд худалдаж эхэлсний  эхний долоон сард   71 цахилгаан машин худалдагджээ. Мөн хугацаанд Францад 1,3 дахин, Польшид 3,5 дахин бага зарагджээ. 

Орос улсад одоогоор гол худалдан авагчаар  төрийн болон арилжааны бүтцүүд байгаагийн дотор  хувь хүмүүс  ч байгаа юм. Орос улсад стандартын  төрлийн машинуудаас харьцангуй өндөр үнэтэйгээс гадна   худалдан авах чадвартай хүмүүст цэнэглэх  газрууд  хангалттай бус байсан нь нөлөөлж байсан юм. Өнөөдрийн байдлаар цэнэглэх станцуудыг байгуулах захиалгаа Ленинград болон Екатеринбургийн мужууд ирүүлээд байна. Учир нь  цахилгаан тээврийн хөгжил нь   дэлхийн олонх автомашины компаниудын  урьтал  болоод  байна гэж “РОЛЬФ Импорт” компаний ажилтан сэдвийг үргэлжлүүлэн ярихдаа

«Үүнд эколог, үр ашиг болон  сэргээгдэхгүй нөөцийг ашиглахтай холбоотой бүхий л тооцоо судалгаа орохын зэрэгцээ энэ бүгдтэй холбоотой  стандартын түлшний  үнэ өсөх нь ч зайлшгүй шүү дээ.   Түүнчлэн үүнд Орос улсын эрчим хүчний тогтвортой байдал чухал үүрэг гүйцэтгэж байна.  Цахилгаан машиныг ашиглахад түүний ижил бензинээр явдаг машинаас зардал харьцангуй бага.  Жишээ нь шуурхай цэнэглэлийн станцад шөнөөр цэнэглэхэд 150 км-т 11 рублиэр хямд, энэ нь бензины үнээс 20 дахин хямд.  Техникийн засвар үйлчилгээ мөн харьцангүй хямд байна, яагаад гэвэл машинд  хурдны хайрцаг гэж үгүй, холбогдох болон бусад агрегатууд ч байхгүй» гэлээ.

Мицубиси өөрийн урт  хугацааны хөтөлбөртөө Орос улсад   цахилгаан машин борлуулахаар төлөвлөж, 2015 он гэхэд манай улсын зах зээл дээр 7 загварын  цахилгаан машин үйлдвэрлэх шугам ажилд оруулж, цахилгаан машин түргэн цэнэглэгч түгээгүүрүүдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.  Ойрын үед зах зээл дээр  оросын шинэ цахилгаан машин гарч ирэх ёстой юм.