Азид газрын зураг зүйн дайн хийж байна. Пхеньян Олон улсын усан газар зүйн байгууллагад хандан Японы тэнгисийг Дорнод Солонгосын гэж нэрлэхийг уриалжээ. Түүнчлэн Сөүл тус тэнгисийг Дорнодын гэхийг аль хэдийнэ шаардаж эхлэсэн. Хятад,Филиппин улсуудаас Өмнөд Хятадын тэнгис дэх маргаан үүсгэсэн Хуанъянь(Скарборо)  арлыг өөрсдий нь эх нутаг гэж тэмдэглэсэн газрын зургийг гаргажээ. Япон хэдэн арал түүний дотор маргаантай арлуудад өөрийнхөө нэр өгсөн байна.

Өнгөрсөн зууны эхээр Солонгосыг булаан эзлэж колони болгосон   японы милитаристуудаас «Японы тэнгис» гэдэг нэрийг тулган хүлээлгэснийг Пхеньян дурдав. Иймээс Пхеньян Сөүлийн нэгэн адил  Токто(Такесима) арлуудад өнгөлзөхээс татгалзахыг Японоос шаардаж байна.

Ер нь Япон улсаас хөрш зэргэлдээ бүх улс тухайлбал Орос, Хятад ба хоёр Солонгос улсын нутаг дэвсгэрт өнгөлзөж байна. Саяхан тус улсаас Дорнод Хятадын тэнгис дэх 39 аралд япон нэр өгсөн газрын зургийг гаргав. Хятадаас тэр даруй мөн адил арга хэмжээ авчээ. Бээжин Токиогийн хоорондын газрын зургийн зүйн хэрүүл маргаан Өмнөд Хятадын тэнгис дэх  Спратли(Сиша), Параселийн(Наньша) арлуудын тойрны санал зөрөлдөөнийг гааруулав.

Филиппин тэнгисийг Өрнөд Филиппиний гэжээ. Өөрийн зүгээс Хятад Хуанъянь арлууд өөрий нь эрх мэдэлд байхыг нотлосон зургаан «хатуу» баримтыг  тодорхойлсон юм. Даалуу тоглоомын зарчим гэгч хэрэгжсэн  гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер тэмдэглэн хэлээд

«Хятад улс түүхийн он дараалсан бичгийг зааж эндхийн бүх аралд өнгөлзэж байна. Нөгөө талаас Вьетнам, Филиппин, Малайзи ба өөр хэдэн улс ямар нэг арлуудад бас өнгөлзэж байна. Энэ тэнгисийн арлууд  нефть,байгалийн хий  болон өөр төрлийн ашигт малтмалаар баялаг хэмээн таамагласан явдал үүний шалтгаан болсон» гэв.

Түүнээс гадна загасны нөөцтэй. Тухайлбал өнөөдрөөс Хятад  Өмнед Хятадын тэнгисийн хойд хэсэг түүний дотор Филиппинтэй маргаан үүсгэсэн Хуанъянь(Скарборо) арал орчимд загас барихийг хориглов. Энэ нь Вьетнамын ашиг сонирхолыг бас хамрасан байна. Тус улс хятадын шийдвэрийг эсэргүүцэв. Вьетнамын ГХЯ-ны төлөөлөгч  өчигдөр орой зохих мэдэгдэл гаргав.

Тэгтэл Хятад Филиппинтэй байлдан дайтах гэж байна гэх мэт мэдээллээр Интернетийн хятадын хэсэг  дүүрчээ. Бээжин иймэрхүү мэдээг няцааж, Гуанжоугийн цэргийн тойргийн анги, флотыг энд байлдааны бэлэн байдалд оруулсан тухай мэдээллийг цуу яриа хэмээн нэрлэжээ.

АНУ-тай цэргийн эвсэл байгуулж, олон улсын байгууллагуудад тус улс өөрийг нь дэмжинэ гэдэгт Филиппин найдаж байна. Гэвч маргаантай асуудлыг Бээжинтэй олон улсын арбитражаар зохицуулах гэсэн Манилын оролдлого дампуурна гэж улс төр судлаач Алексей Маслов үзэж байна.

«Энэ ба маргаан үүсгэсэн өөр арлууд угаасаа хятадынх  хэмээн Хятад үзэж асуудлыг хэнтэй ч хэлэлцэхээс татгалзаж байна. Энэ нь Хятад улсын хувьд дотоодын биш гадаадын асуудал болсон. Харин Филиппин цөхрөнгөө барсан учир асуудлыг шүүхээр шийдвэрлэхийг оролдож байна. Энэ нь ёс төдий зөв үйл юм. Бүх асуудлыг олон улсын шүүхэд хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй. Гэвч энэ нь азийн байр суурь бишээ. Хятад азийн хэвшмэл бодлогыг баримталж байна.Энэ нь бүх маргаантай асуудлыг хатуу шийдвэр гаргалгүй хоёр талын удаан хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бодлого»  гэж Алексей Маслов хэллээ.

Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлууд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Вьетнам улсуудыг цэргийн мөргөлдөөнд нэг бус удаа бараг хүргэсэн билээ. Гэвч сүр хүч нь зузаарч байгааг харуулж буй Бээжин ч зэвсэгт мөргөлдөөний хүнд уршгийг ухамсарлаж байна. Тэр тусмаа Филиппин, Япон улсуудын ард америкийн нисэх онгоц тээгч хөлгүүд тод харагдаж байна.Үүний хамт Хятад дотоод улс төрийн түгшүүртэй байдал, нийгэмд үндэсэрхэг үзэл гаарсан явдлыг харгалзан ухарч чадахгүй.

Ийм нөхцөлд бүс нутагт нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан үүсгэсэн бүх этгээдийн хувьд газрын зургийн зүйн дайн үндэсний ашиг сонирхолоо хатуу тууштай хамгаалж байгаагаа харуулах арга барил ба өрсөлдөгчдэд шахалт үзүүлэх хэрэгсэл болсон юм.