Афганистанд гадаадын хүчнийхний явуулж байгаа алдаатай цохилтууд нь тус улсын тогтвортой байдлыг алдагдуулж байна . Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.  Яамны авсан мэдээллээс Афганистаны янз бүрийн дүүргүүдэд 5-р сард л гэхэд энгийн номхон 30 хүн  алагджээ. НАТО гийн тэргүүлж байгаа олон улсын хүчнийхэн  Афганистанд “Мөнхийн эрх чөлөө” ажиллагааг 2001 оноос явуулж буй юм.  2014 онд тэд тус улсаас гарч явах бөгөөд улсыг удирдах жолоог орон нутгийн аюулгүй байдлын хүчнийхэнд атгуулах юм. Афганистаны одоогийн байдал нь 5-р сарын 20,21 нд Чикагод болох  Эвсэлийн ДХУ-ын хэлэлцэх гол сэдэв байх юм. Өмнө нь Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай оросын ХМХ-үүдэд өгсөн ярилцлагадаа, энэхүү  уулзалтаар  НАТО-гийн гишүүн  орнууд нь  Афганистаны аюулгүй байдлын хүчнийхэнд 2014 оноос  эхлэн  авран жилийн хугацаатай 4,1 тэрбум  долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг дэмжих  ёстой гэжээ.