Тайваны засаг захиргаа цэргийн хөлөг онгоцнуудаа хэт авианы усан онгоц эсэргүүцэх өөрийн үйлдвэрийн “Сюнфен-3” шинэ пуужингуудаар тоноглох хөтөлбөрийг өргөжүүлж байна.  Тайбэйн “Чжунго шибао” сонины уламжилснаар, одоогийн байдлаар тус улсын цэргийн “Перри“ далбаат найман хөлөг онгоцны  тавыг нь эдгээр пуужингуудаар тоноглоод байгаа аж.  Хөлөг онгоц  тус бүрд “онгоцны тээгчийн эсрэг” хэрэглэгдэх  дөрвөн пуужин   байрлуулсан аж. Тайвань  энэхүү хөтөлбөрөөрөө 120 “Сюнфен-3”   пуужинг бүтээхийг зорьж байгаа бөгөөд үүнд  нийт  400 сая гаруй доллар зарцуулахаар төлөвлөжээ.  Пуужин нь дуунаас хурдан бөгөөд радиус нь  130-150 км  юм байна.  Тайваны сонинуудын тэмдэглэж байгаагаар өнөөг хүртэл ийм төрлийн пуужингуудыг  Орос, Энэтхэгт л үйлдвэрлээд байгаа юм.  “Сюнфен-3” пуужинг  анх удаа 2011 оны 8-р сард туршижээ.  Яг тэр үед Хятад улс өөрийн анхны онгоц тээгчээ туршиж эхэлсэн юм.