Индонезид осолдсон оросын “Сухой суперджет-100” онгоцны хар хайрцагийг эрлийн-аврах багийнхан олжээ.  Хайрцаг шатаж,  ялимгүй     гэмтсэн аж.  Индонезийн Үндэсний эрлийн-аврах ажиллагааны удирдах газрын  тэргүүн  Мадья Дарьятмо  сэтгүүлчидтэй уулзахдаа  нисэгчдийн бүхээгээс тэдний яриатай  хар хайрцагийг олсон тухай мэдэгджээ. Нислэгийн хоёр дахь хар хайрцагийг олохоор эрлийн ажил үргэлжилж байна.  Түшмэлийн хэлснээр,  “хар хайрцагт”   ордог  хоёр хэсэг нь салж бие биенээсээ хол шидэгдэсэн байжээ. Эхний хар хайрцаг онгоцны их биеэс 100 метрийн зайтай газраас олджээ.

5-р сарын  9 нд  Индонезийн  Ява арлын баруун хэсгийн Салак ууланд  оросын “Сухой Суперджет-100” онгоц осолдсон юм.  Онгоцны осолд 45 хүн амиа алдсан.  Онгоцны осолд өртсөн Индонезийн иргэдийн гэр бүлд 5,4 мянган долларыг  нөхөн олговор болгожээ. Нөхөн олговрыг цогцсыг тодорхойлох ажил дууссаны дараа олгохоор болоод байна. Өмнө нь оросын тал нөхөн олговор нас барсан бүх  хүмүүсийн ар гэрийнхэнд  онгоцны даатгалаас 50 мянган долларыг нөхөн олговор болгож байгаагаа мэдэгдсэн.