Өнөөдөр Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведев ерөнхийлөгч    Владимир Путинд шинэ засгийн газрын бүрэлтэхүүн болон бүтцийн талаар саналаа өргөн барьлаа. Шинэ засгийн газрын сайд нарыг хараахан нэрлээгүй байгаа бөгөөд Владимир Путин  маргааш шинэ засгийн газарт нэр дэвшигчидтэй зөвлөлдөх  уулзалтаа эхлүүлэх юм. 

Хамгийн гол асуудал ерөнхий сайдын блокд /нийгэм улстөрийн бодлого/  өөрчлөлт  гарах нь одоогоор тодорхойгүй хэвээр үлдэсээр байна.  Энэ бол сул асуулт биш, учир нь кабинетын дотор   томоохон өөрчлөлтүүдийг хийх боломжуудыг шинжээчид Медведевын ерөнхий сайдын хувьд бие даасан болон нөлөө бүхийн үзүүлэлт гэж дүгнэж байна.

Шинэ засгийн газрын бүрэлдэхүүн нь одоогоор тодорхойгүй байна, гэхдээ ямар зорилтуудыг өмнөө тавих тавьж буй нь ил тод болсон.  Тэд  ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амлалтуудыг тусгасан   анхны зарлигуудад тусгагдсан байна.

Илүү их өөрчлөлт шинэчлэлтэй нь эдийн засгийн урт хугацааны зарлиг байна. Ерөнхийлөгч 2020 он хүртэл 25 сая ажлын байрыг шинэчлэн байгуулахыг засгийни газраас шаарджээ. 2018 он гэхэд 1,5 дахин хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийг болон  өндөр технологийн хийгээд шинжлэх ухааны салбаруудын ДНБ-ний ноогдолыг 1,3 дахин нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Өмнөө тавигдсан зорилтуудаа  засгийн газар, ерөнхийлөгч  биелүүлж чадаж байна уу гэдгийг эдийн засгийн суурь хандлагуудыг мэдэх шинжээчид  дүгнэх боломжтой юм.  Түүнчлэн, түшмэлүүд эцэст нь  зарлан тунхагласан  үзүүлэлтүүдэд хүрэхийн тулд өөрийн хариуцсан ажлыг зөв  зохион байгуулах ёстой юм. 

Зарим нэг ажил амар хялбар байхад, нөгөө ажил нь амаргүй байх аж. Жишээ нь, хөдөлмөрийн бүтээмжийг 1,5  дахин өсгөх нь хялбар биш. Үүний дагуу зарим шинжээчдийн гаргасан тооцоогоор  энэхүү  үзүүлэлтэнд хүрэхийн тулд эдийн засгийн өсөлт жилд 7,5 хувь өсөх ёстой аж. Одоогийн байдлаар манай жилийн эдийн засгийн өсөлт 4 %  байна.

Энэ бүгдийг  хийж чадах эсэхийг одоо хэлхэд хэцүү юм.  Ерөнхийлөгчийн зарлигт зорилгод хүрэх  зөвлөмжүүдийг  тодорхой дурдаагүй байна. Ерөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгааны  амлалтуудын  одоо шууд биелүүлж болохтой холбогдолтой тодорхой даалгаврууд байна. Харин стратегийн зорилтуудад хүрэх замын зургуудыг Дмитрий Медведевын кабинетэд  хаяглах болж байна.