Хятад, Япон,Өмнөд Солонгос улсууд энэ жилдээ багтаж  худалдааны чөлөөт бүс байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхэлнэ.  Хятад болон Японы  төрийн тэргүүн   Вэнь Зяобао болон Ёсихино Нода нарын болоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бакийн Бээжинд  болж өнгөрсөн  уулзалт ийм шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг энэ гурвалжингийн хүчтэй сөргөлдөөн болоод  Токио, Сөүлийн Вашингтоны сүүдэрийг эс харгалзан  гаргажээ.

Тухайн төслийг арван жилийн өмнө Хятад улс санал болгожээ. Энэ хугацаанд Хятад нь ДХБ-д элсэж, харин гурван талт худалдааны нийт хэмжээ тав дахин өсч 690 сая доллар болжээ. Нөгөөтэйгүүр, талууд нь худалдааны гаалийн татварыг арилгаж, тарифын хязгаарлалт хийх улстөрийн  шийдвэрийг гаргаж чадаагүй  юм.  Үүнд харилцан сэжиглэх болон үл итгэлцэл саад болж байв.  Тэдний дунд  Зүүн-Хятадын усны нефть зөөх усан замыг тойрсон  бие биедээ тавих нутаг дэвсгэрийн маргаан оршиж байлаа.Түүнчлэн,Бээжин болон Сөүл нь  Токиогийн  Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг эргэн харах  болон  цэргийн гэмт хэрэгтэнүүдийг цайруулах оролдогуудад  туйлын  эгдүүцэж  буй юм. Эдгээр асуултууд нь  өнөөдөр ч хариугаа хүлээж байгаа төдийгүй, үе үе хурцадсаар байгаа юм. Гэхдээ талууд эдгээрт нүдээ хаахаар шийджээ.

Тэд юуг харж байна вэ гэвэл: дэлхийн санхүүгийн хямралыг   ямар нэгэн аргаар даван туулсан ч, түүний дараа шинэ хямрал  гарна.  Харин энэ тохиолдолд тэдэнд ганцаар биш,  гурвуул байхад  тав тухтай байх аж. Одоо эдгээр улсуудад  дэлхийн  эдийн засгийн  20 % ба дэлхийн нийт  худалдааны 18 % ноогдож буй  юм.Энэ бол их амжилт, тэд түүнийг хөгжүүлэхийг хүсч байгаа  гэж ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн Дорнодын  судалгааны төвийн тэргүүн Андрей Володин тэмдэглээд

«Уг санаа нь эдгээр орнуудын  АНУ-ын  өндөр зэрэглэлийн хараат байдлаас гархад чиглэгдсэн санаа юм.Гурван орон ойлгож байгаа, одоогийн нөхцөлд  америкийн зах зээлээс их хэмжээгээр хараат байх нь аюултай. Ялангуяа,  эдийн засгийн болон дотоод бодлогын үүднээс. Газар зүйн  ойр байдал нь эдгээр орнуудыг   бие биеээ тосоход хүргэж  байна.  Бүс байгуулах тухай шийдвэр нь тэднийг Зүүн-Өмнөд Азийн  болон АНД-н бүсийн бусад орнуудын зах зээлийг хамтран идэвхитэй эзэмших төлөвийг харуулж буй юм» гэлээ.

Нөгөөтэйгүүр,  Токио болон Сөүл нь Хятад улсад өөрийн экспортыг “хөгжүүлэхийг “ найдаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн тэдний ДНБ болон эдийн засгийн өсөлт ч өсөх юм.  Хятад нь чөлөөт худалдааны  дүрмийг ашиглан дэлхийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх  үүднээс, юуны түрүүнд  Япон  болон  Өмнөд Солонгосын өндөр технолгийн активуудыг худалдаж авч эхэлнэ.  Гурван талт шинэ төсөл нь гурван орны геополитикийн төлвөлөгөөнд яг цав нийлж байгаа гэж Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Виктор Павленко үзэж байна.

«Хятад, Япон болон Өмнөд Солонгос нь АНД-н орнуудтай чөлөөт худалдаа хөгжүүлэх тухай яриа хэлэлцээг  идэвхитэй хөгжүүлж байна.Энд нилээд томоохон бүсийн тухай яригдаж буй юм. Тиймээс, мэдээж хэрэг, америкчууд үүнийг маш хянуур  ажиглаж байгаа  бөгөөд тэдний хувьд заналхийлэх чадавхитай  зүйлүүдийг арилган,  хоёрдагч алхамуудыг байгуулахыг зорьж байгаа» гэж Виктор Павленко хэллээ.  

АНУ нь Номхон далайн  орнуудын түншлэлийн  санааг идэвхитэй лоббидож байгаа юм.  Энэхүү чөлөөт худалдааны бүс ийг 2006 онд “номхон далайн дөрвөл”: Сингапур, Бруней, Шинэ Зеланд болон  Чили байгуулжээ.  Хожим  нь яриа хэлэлцээрт Малайзи, Австрали, Перу болон Вьетнам нэгдэн оржээ.  АНУ төслийг өөрийн ивээлд авчээ.Тэд Хятадыг урьдаггүй, гэхдээ Японыг идэвхитэй татан оруулдаг. Энэхүү шинэ механизмд   Бээжин  гадна талаасаа нэг их сонирхохгуй байгаа юм шиг  боловч, тус бүс нутгийн зах зээлд шинээр хөл тавьж  байгаа орнуудын үндэсний төсөлд  Хятад улс байхгүй байгаа нь тус улсын санаанд нийцэж байгаа эсэхийг зуу дахин  бодож үзэхийг сануулсан.Магадгүй, гурванталт бүсийг байгуулахдаа Бээжин  нь Япон, Өмнөд Солонгосыг  АНУ-ын эсрэг тоглоомдоо  татан оруулахыг оролдож байж ч болох юм.