Афганистаны удирдлага хар тамхитай тэмцэх хүчин чармайлтаа дэлхийн хамтын нийгэмлэгтэй уялдуулан зохицуулах ёстой гэж  мансууруулах бодис, гэмт хэргийн асуудал эрхлэсэн НҮБ-ын удирдах газрын тэргүүн  оросын иргэн Юрий Федотов  мэдэгдлээ. Удирдах газрын тоо баримтуудаас  харахад Афганистанд хар тамхинаас ангижрасан мужуудын тоо 18-аас 15 хүртэл цөөрчээ. Олон улсын эвслийн цэргийг тус  улсаас гаргаснаас  хойш  гадагшаа явуулах мансууруулах бодисын  хэмжээ өсөн нэмэгдэх учир нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн шинжээчид үзэж байна.

НҮБ-ын удирдах газраас мэдээлснээр  Афганистаны өмнөд нутаг дэлхий даяар тархаах хар тамхи үйлдвэрлэгч гол талбар болжээ. Түүнээс гадна талибуудын нөлөө хүчтэй байгаа баруун-зүүн мужуудад ч мансууруулах бодисын үйлдвэрлэл өсөн нэмэгдсэн байна. 2011 онд 130 га бүхий талбайд бараг 6000 тонн хар тамхи үйлдвэрлэсэн юм. Энэ нь 2010 оныхоос 61 хувиар илүү их байна. Афганистаны эрх баригчид эл асуудлыг дангаар шийдвэрлэж чадахгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгтэй харилцан ажиллагааг өргөжүүлэх нь зайлшгүй чухал гэж илтгэлд өгүүлжээ. Түүнээс гадна Афганистан дотороо авилгалтай хүчтэй тэмцэж, хилийн хяналтыг улам хатуу болгох нь зайлшгүй чухал.

Олон улсын цэргийг гаргах өдөр хугацаа ойртох тусам байдал даамжирч байгааг шинжээчид тэмдэглэв. АНУ ба НАТО эвслээс Афганистанд ажиллагаа явуулсан жилүүдэд тус улс мансууруулах бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх боллоо. Байдал тогтворгүй болж, зарим районд байлдааны ажиллагаа явуулж байгаа учраас тариачид хөдөө аж ахуйн салбарт бараг ажиллахгүй байна. Хар тамхины үйлдвэрлэл тэдэнд ашигтай. Намуу цэцэг бол афганистаны өргөн уужим үржил шимтэй бус хөрстэй нутагт сайн ургадаг ганц ургамал билээ. Үүний хамт гадаадын зах зээлд мансууруулах бодисын үнэ үргэлж өсөн нэмэгдсээр байна.

Талибууд намуу цэцэг тариалахад тариачдыг албадаж байна гэж Орчин цагийн мансууруулах бодисын бодлогыг судлах төвийн удирдагч асан Александр Михайлов хэлээд

«Европт ямар хэмжээний мансууруулах бодис хэрэглэж байгаа нь гол асуудал биш. Тариачин юу хийж мөнгө хөрөнгө олох нь үндэсний асуудлыг нэг боллоо.  Афганистанд америкийн талаас дайны үед эдийн засаг, хөдөө аж ахуйг сүйдэж, нийгмийн дэд бүтцийг эвдэв. Үүний улмаас балар бүдүүлэг аргаар мансууруулах бодис үйлдвэрлэх нь амь зуух ганц хэрэгсэл болсон» гэв.

Байлдааны ажиллагааг зогсоож, засаг захиргааг хатуу байр суурьтай болгосны дараа мансууруулах бодисын үйлдвэрлдэлд эргэлт гарахыг шинжээчид тэмдэглэв. Одоогоор Афганистаны хөрш  улсууд  үнэн чанартаа мансуурулах бодисын урсгалтай дангаар тэмцэж байна. Орос улсад жил дутам олон арван мянган хүн хар тамхи хэрэглэж нас барж байна.

Иймээс манай орон НҮБ-д хандан афганистаны мансууруулах бодисын үйлдвэрлэлийг олон улсын аюулгүй байдалд учирсан аюул хэмээн үзэхийг аль хэдийнээс уриалж байна. Мөн Афганистанд намуу цэцгийн тариалангийн талбайг устгах үүрэг олон улсын хүчинд ногдуулах санал дэвшүүлжээ. Түүнчлэн Москва афганистаны тариачдад мансууруулах бодисын үйлдвэрлэлээс холдон  өөр замаар амь зуух хэрэгсэл олох боломж олгохын тулд  афганистаны эдийн засгийг өрнүүн хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхийн төлөө байна.