Оросын шатарчин Ян Непомнящий Гаваны Капабланкийн дурсгалын  тэмцээнд хоёр дугаар байр эзлэв.   Тэрээр сүүлийн тоглолтонд кубын тамирчин Леньер Домингесугийн дараа   5,5 оноогоор удаалжээ.  Тэмцээнд оросын гол өрсөлдөгч  украины гроссмейстер Василий Иванчук түрүүлжээ.  Тэр  боломжтой  10 онооноос  6,5  оноог авч, тэмцээнийг 6 дахь удаа тэргүүлжээ.  Дэлхийн аврага шатарчин Хосе Раули Капабланкийн нэрэмжит цомын тэмцээн 1962 оноос эхлэн зохиогдож байгаа юм. Янз бүрийн жилүүдэд дэлхийд нэртэй шатарчид - Борис Спасский, Василий Смыслов, Виктор Корчной  болон Бобби Фишер нар   оролцож байжээ.