Өнөөдөр Бээжингийн цагдаагийн газраас 100 өдрийн олон нийтийн кампанит ажиллагааг өрнүүлэв. Хятадын нийслэлд хууль бусаар сууж ажиллаж байгаа гадаадын иргэдийн тухай хов мэдээлэгч болохыг нийслэлийнхэнд уриалжээ. Бээжингийн гудамжинд эмэгтэй хүнийг хүчирхийлэхийг британийн иргэн оролдсон хэмээн үзсний дараа кампанит ажиллагаа өрнөв. Гэвч олон мянган хүний хилэгнэн зэвүүцсэн будлиан гадаадынханд илүү хатуу хяналт  тавих шинэ кампанит ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхой биш байна. «Бэйзин морнинг пост» сонины мэдээлснээр Бээжинд дунджаар 200 мянга орчим гадаадын иргэн сууж байна.Энэ кампанит ажиллнгааны хүрээнд хууль зөрчсэн гадаадын иргэдийг торгож буюу саатуулж түүнчлэн Хятадаас хүчээр гаргаж явуулна. Мөн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хятадын хуулийн дагуу зохих ёсоор эрүүгийн хариуцлагад татах юм.