Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 5-р сарын 16 -ны  лхагва гаригт шинэ засгийн газрын сайд нарт нэр дэвшигчидтэй зөвлөлдөх уулзалтаа эхэлнэ. Өнөөдөр төрийн тэргүүн   ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзахад, ерөнхий сайд  шинэ кабинетын  бүтэц болон бүрэлдэхүүнээр өөрийн саналаа дамжуулав. Одоогоор шинэ кабинет бүрэлдээгүй байгаа бөгөөд хуучин засгийн газрын гишүүд үүрэг гүйцэтгэгчийн нэрийн дор  үргэлжлэн ажиллаж байна.