Франц улсын төрийн тэргүүний бүрэн эрхийг мягмар гаригт сонгогдсон ерөнхийлөгч  Франсуа Олланд хүлээн авлаа. 400 хүн оролцсон  Тангараг өргөх ёслол Елисейн ордонд боллоо гэж ерөнхийлөгчийн тамгын газраас уламжилжээ. Тангараг өргөхийн өмнө Францын шинэ ерөнхийлөгчид цөмийн кодтой чемодан болон бусад нууц материалуудыг дамжууллаа. Өмнөх ерөнхийлөгч Николя Саркози засгийн эрхийг шилжүүлсэний дараа Елисейн ордноос гарч явлаа.  

Гэрэл зураг