НҮБ-ын шийдвэрээр 5-р сарын 15-ний өдөр олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэх болсон юм. Гэр бүлийн аз жаргал гэдэг бол үр хүүхдээс эхэлдэг гэдэгт  Нижегород мужийн Крутой Майдан жижиг тосгонд амьдардаг  Елена болон Павел Котовынхан итгэлтэй байна.  

Залуу гэр бүлийн есөн хүүхэдийн тав нь өргөмөл хүүхдүүд аж. Тэд бүгдээрээ, тэрч бүү хэл  бүр хамгийн бага 5 настай хүүч гэсэн Котовынхны  ургийн түүхийг сайн мэднэ. Энэхүү сурган хүмүүжүүлэх удам нь долоон үе дамжиж ирсэн бөгөөд нийт 134 жил  багшилжээ. Эв найртай гэр бүлийн ээж 32 настай Елена Котова мөн  багшийн мэргэжилтэй, тэр герман хэлний багш. Ууган охин нь багшийн удмаа үргэлжлүүлэхээр шийдэн, багшийн коллежид суралцаж байна гэж Елена Котова “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярьлаа.

«Би хүүхэд бүрийн ирээдүйг, хэн ямар мэргэжилтэй болох вэ гэдгийг харж байна.  Бид байнга энэ сэдвээр ярилцдаг : “Чи ирээдүйд ямар хүн боломоор байна ?”. Гэр бүлээрээ нийлээд концертууд бэлтгэж, хамт дуулж, бүжиглэж, тайзан дээр хамт гардаг. Бид гэр бүлийн, төрөлх гэр орныхоо тухай болон гал голомтын тухай  янз бүрийн номеруудыг тоглож үзүүлдэг» гэж Елена Котова хэллээ.

Орос улсад зохион явуулдаг гэр бүлийн  бүхий л тэмцээнүүдэд Котовын  гэр бүл идэвхитэй оролцодог. Өнгөрсөн намар тэд Бүх оросын гэр бүлийн удмын “Итгэл, найдвар, хайр сэтгэл”  наадмын шүүгчдийг бишрүүлж, Оросын, ТУХН-н   болон гадаад орнуудын олон тооны өрсөлдөгчөө хөнгөхөн ялсан юм.

Өрхийн тэргүүн-дарханы мэргэжилтэй бөгөөд уран сайхны тахлагаа  хийдэг.  Тэр өөрийн урландаа төмрөөр төрөл бүрийн явган хашаанаас аваад  камин зуухны хаалт хүртэлийг  урладаг. Павел, Елена хоёр 1999 онд  гэр бүл болжээ. Хоёр хүү нь жил дараалан төрөхөд дахин хоёр охин  үрчлэн авахаар шийджээ.

Төрсөн хүүхдүүд том болоод түүнд өөрсдөөс нь гадна хоёр хүүхдийг өсгөж, өндийлгөсөнд баярлах юм уу, эсвэл  бидэнд өгөх бүлээн дулаан хайраа хагасласан гэж буруушаах байх гэж Елена эмээж  байжээ.  Гэтэл хүүхдүүд нь олон хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүлд өсч, хүмүүжсэндээ туйлын баяртай байдаг.  Яагаад гэвэл энэ нь амьдралын туршлага нэмдэг аж.

Тэр ч бүү хэл сэтгэл судлаачдийн үзэж байгаагаар,  олон хүүхдэтэй гэр бүлд өссөн хүүхдүүд аливаа боловсролын байгууллагад  ирэхдээ тэс өөр асар их амьдралын туршлагатай байдаг аж.  Бага хүүхэд цэцэрлэгт явдаг: түүнийг бараг хүмүүжүүлдэгчийн орон тоонд авсан ч болох аж.  Яагаад гэвэл тэр томчуудад тусладаг байна. Ийм дүгнэлтийг  хүүхэд бүр дээр хйиж болно.

Елена Котова өөрийн тосгондоо гэр бүлийн клубыг нээн ажлуулаад байна. Тэр гэр бүлийн аз жаргалын нууцаа залуу гэр бүлүүдтэй хуваалцаж, тэднийг хүүхэд үрчилж авахад нь идэвхитэй туслахад бэлэн байгаа юм.