Пхеньян Японы тэнгисийн нэрийг өөрчилж Зүүн Cолонгосын гэхийг Олон улсын усан газар зүйн байгууллагаас шаардсан тухай өнөөдөр БНАСАУ-ын төв хэвлэл «Нодон синмун» сонин мэдээллээ. Эрт дээр үеэс Япон ба Солонгосын хойгийн хооронд орших усан орон зайг чухам тэгж нэрлэж байсан. «Японы тэнгис» гэдэг нэрийг ХХ зууны эхээр Солонгосыг эзлэсэн Япон улсаас олон улсын хэм хэмжээг зөрчин тулгасан  гэж сонин тэмдэглэжээ.БНАСАУ-ын ч Өмнөд Солонгосын ч солонгосчууд «Японы тэнгис» гэдэг нэрийг хүлцэхгүй, байгаа хийгээд эл асуудлаар хэрхэвч найр тавихгүйг БНАСАУ-ын засгийн газрын хэвлэл «Минчжу Чосон» сонинд онцлон тэмдэглэжээ.