Өнөөдөр Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалт хийлгэнэ. Армени, Белорус, Казахстан, Кыргыз, Тажикистан, Узбекистан улсуудын удирдагчид уулзалтад оролцоно. Хэлэлцээ цөөн төлөөлөгч буюу өргөтгөсэн бүрэлдэхүүнээр хийнэ. Уулзалтын шувтаргаар Владимир Путин ба Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нар хэвлэлд мэдэгдэл хийх юм. Дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр олон улсын байдлын хөгжлийн өндсэн хандлага ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгсэн Тунхаглалыг батлана. Дээд хэмжээний уулзалт Хамтын аюулгүй байдлын тухай Гэрээнд гарын үсэг зурсны 20 жилийн ой болон тус байгууллагыг байгуулснаас хойш 10 жил өнгөрсөн өдөр болж байна. Мөн түүнчлэн ТУХН-ийн төрийн тэргүүн нарын  албан бус хуралдаан өнөөдөр Кремльд болох юм.