Оросын «Сухой Супержет-100» нисэх онгоцны ослын шалтгааныг мөрдөн илрүүлэхэд нэг жилийн хугацаа шаардагдаж мэднэ гэж Индонезийн тээврийн аюулгүй байдлын асуудал эрхлэсэн Үндэсний хорооны тэргүүн Масрури сэтгүүлчдэд мэдээллээ. Индонезийн засгийн газраас оросын нисэх онгоцны бүхээгийн бичлэгийн төхөөрөмжийг Орос улсад дамжуулж өгөхөөс татгалзсан тухай үүний өмнө мэдээлжээ. ПРАЙМ агентлагийн уламжласнаар Улс дундын нисэх хүчний хороо оросын «Сухой Супержет-100» онгоцны «хар хайрцаг» гэгчийн бичлэгийг тайлах ажиллагаанд оролцохгүй. Юу гэвэл тус нисэх онгоц иргэний нисэх хүчинд хамрагдахгүй байна. Гэвч тус хороо  оросын төлөөлөгчдийн зөвлөгч болж мэднэ. Өчигдөр эрэн хайх-аврах бригадууд онгоц унасан газарт ослын радио  дохионы төхөөрөмж, бүхээгийн хэмжүүрийн системийг олсон билээ. Өнөө өглөө эрт эрэн хайх аврах ба амь үрэгдэгсдийн шарилуудыг нүүлгэн шилжүүлж ажиллагааг сэргээв. Оросын «Сухой Супержет-100» нисэх онгоц  5-р сарын 9-нд индонезийн Ява арлын баруун хэсэгт Салак нуруу орчимд унажээ. Осолд 45 хүн амь үрэгдэв. Индонезийн засгийн газраас оросын онгоцонд сууж яваад амь үрэгдсэн иргэдийнхээ гэр бүл бүрт 5400 ам доллар төлөх тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Сүйрэлд хэлмэгдэгсдийг таниж нэр усы нь тогтоож дууссаны дараа төлбөр төлж эхлэх юм. «Сухой Супержет-100» нисэх онгоцны осолд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл бүрт онгоцны даатгалын хөрөнгөөр тус тус 50 мянган доллар нөхөж төлөх тухай үүний өмнө оросын талаас мэдэгдсэн билээ.