Цөмийн таттикын зэвсгээ Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөө АНУ-д алга гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хүчний хэрэг эрхлэсэн хороо улс орныхоо батлан хамгаалах салбарын 2013 төсвийг авч үзэж, цөөмийн тактикын зэвсгээ Өмнөд Солонгост байрлуулахыг зөвшөөрсэн засварыг сайшаажээ. Тус баримт бичиг  ийм боломжийн хувилбарын тухай тайланг бэлтгэх үүрэг Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, Батлан хамгаалахын сайд Леон Панетта нарт ногдуулав. Цагаан ордны засаг захиргаанаас мөн засвар ба өөр хэдэн саналыг сайшаахгүй байна.