АНУ-ын засаг захиргаа Владивостокод Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад ерөнхийлөгч Барак Обамын оронд чухам хэн очиж улс орноо төлөөлөх асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна. Тус байгууллагад суугаа АНУ-ын дээгүүр албан тушаалтан Ханс Клемм энэ тухай  Вашингтонд хэвлэлийн шуурхай хурал дээр оросын сэтгүүлчдэд мэдээлжээ.Обама ерөнхийлөгчийн сонгууль 11-р сарын эхээр явагдтал  гадаад орнуудаар аялахгүй гэж өчигдөр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни мэдээллээ. Ази  Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт  9-р сарын эхээр хийхээр товлосон юм. Вашингтон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Владивостокод Ази Номхон далайн эдийн засгийн байгууллагын дээд хэмжээний уулзалтад очиж оролцохгүй явдлыг Кэмп-Дэвидэд «их найманы»  дээд хэмжээний уулзалтад үл оролцох тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путины шийдвэртэй холбож үзэхгүй байна гэж үүний өмнө Карни мэдэгдсэн билээ. Оросын тал  дээд хэмжээний уулзалт дээр Обамаг хэн орлохыг мэднэ гэж өөрийн зүгээс Геннадий Овечко мэдүүлэв. Гэвч одоо энэ тухай ярих эрхгүй байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.