Орос улс Ази Номхон далайн эдийн хасгийн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах үеэрээ өөртэд нь чухал үндсэн хэдэн чиглэлээр амжилт  гаргах бодолтой байна гэж Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад суугаа ОХУ-ын дээгүүр тушаалтан Геннадий Овечко Вашингтонд сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  энэ байгууллагад залгамжлах чанар нэн тэргүүний зорилтуудыг нийт гишүүдээр дэмжүүлэх боломж олгож байна. Энэ зорилтыг биелүүлснээр Владивостокод Орос улсын даргалах Ази Номхон далайн эдийн засгийн хзамтын ажиллагааны  байгууллагын дээд хэмжээний уулзалт амжилттай болно. Худалдааны харилцаа, хөрөнгө оруулалтыг либералчлах, хунсний аюулгуй байдлыг хангах, боловсролын салбарт хамтран ажиллах зэрэг Оросын хувьд гол чиглэлийг Овечко дурдав. Мөн албан ёсны бус хөтөлбөрийг дээд хэмжээний уулзалтад зориулан бэлтгэж байгааг Оросын дипломат ажилтан тэмдэглэв. Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын удирдагчдын жил дутмын 24-р уулзалт 2012 ны 9-р сард Владивостокод болно. Энэ нь Орос улсын даргалах Ази Номхон далайн элдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын анхны дээд хэмжээний уулзалт билээ.