Хахуульдсан сэжгээр хоригдсон Монгол улсын ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг хуурай өлсгөлөн зарласнаас нь хойш арван өдөр өнгөрсний дараа   өчигдөр орой тэнсэнгээр суллав.Өнөөдөр британийн «Файнэншл таймс» сонинд энэ тухай бичжээ. Монгол улсын хуучин ерөнхийлөгчийн талынхны эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн Улаанбаатарт хэдэн өдөр үргэлжлэсний дараа  түүнийг сулласан гэж сонин мэдэллээ. Намбарын Энхбаяр бол улс төрийн гол гурван намын нэг МАХН-ын удирдагч юм. Урьд өмнө тэрээр 6-р сарын 28-нд болох парламентын сонгуульд намаа оролцуулах төлөвлөгөөтэй байсан. Монгол улсын ерөнхийлөгч асан Энхбаярыг 4-р сарын 13-нд хүч хэрэглэн баривчласан юм. Төрийн өмчийг худалдах талаар хахуульдсан болон 2008 оны 7-р сард  эмх замбараагүй байдлыг зогсоох гэсэн оролдлогын үеэр хэдэн хүнийг хөнөөсэнд хамаатай  ял  түүнд тулгасан билээ. Ерөнхийлөгч асныг баривчласан явдал Монгол улсын улс төрийн байдлыг эрс хурцатгав. Эрх баригчдаас  тэнсэнгээр суллах хүсэлтий нь биелүүлсэн учир 54 настай Энхбаяр өсглөнгөө зогсоов. Эдүгээ тэрээр эмч нарын ажиглалтын дор байна гэж «Файнэншл таймс» сонин Энхбаярын гэр бүлийн гишүүдийн мэдээллийг үндэслэн бичжээ.