Өнөө өглөө «Союз ТМА-04М» жолоодлогот сансрын хөлөг бүхий «Союз ФГ» зөөгч пуужин Казахстан дахь Байконур сансрын буудлаас нисч гарав. Олон улсын сансрын станцад удаан ажиллах ээлжит багийн гишүүд сансрын хөлгөөр явлаа. Оросын сансрын нисгэгч Геннадий Падалка, Сергей Ревин хоёр болон америкийн сансрын нисгэгч Жозеф Акаба нар багийн бүрэлдэхүүнд оржээ. Тэд дэлхий орчмын тойрог замд 126 хоног байж ажиллана.. Энэ завсар сансрын нисгэгчид Олон улсын сансрын станцын оросын хэсгийн хөтөлбөрийн дагуу ил сансарт нэг удаа гарч, «Прогресс М-16М» ачаа тээврийн сансрын хөлөг, америкийн «Dragon»  хувийн сансрын хөлөг, японы HTV  ачаа тээврийн хөлөг зэргийг хүлээж авна. Хагас жилийн нислэгийнхээ үеэр эрдэм шинжилгээний 40 туршилт хийнэ. Тухайлбал экологи, анагаах ухааны туршилт хийж, дэлхийн зураг олон талаас авах юм. Түүнчлэн сансрын нисгэгчид «Кулоновский талст» хэмээх туршилт  хийж, цэнэгт бөөмсийн динамикыг судлаж, дэлхийн цацрагийг судлах «Альбедо» туршилт хийнэ.