Сири улстай цэрэг техникийн салбарт хамтран ажиллахаа ОУ зогсоох бодолгүй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов энэ тухай өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд ОУ-аас одоо нийлүүлж байгаа зэвсэг нь хуулийн хүрээнд явагдаж байгаа гэж тэр тэмдэглэсэн байна. ОУ Дамаскт давшилтын бус батлан хамгаалах зориулалттай зэвсэг нийлүүлж байгаа юм. Сирийн сөрөг хүчинд гадаадаас зэвсэг нийлүүлж байгаа тохиолдолд “төр засгийг хамгаалах хэрэгсэлгүй орхино гэдэг бол маш буруу юм” гэж Гатилов хэлсэн байна.