Иран улсын эсрэг НҮБ-ын АЗ шинэ хориг тавих нь үр бүтээлгүй гэж ОУ үзэж байна. ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Геннадий Гатилов энэ тухай өнөөдөр сэтгүүлчидэд мэдэгдлээ. Иран улсын эсрэг авах хориг арга хэмжээнүүд бараг барагдсан гэж тэр хэлсэн байна. Ираны цөмийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах ёстой. Багдадад 5-р сарын сүүлчээр болох олон улсын зуучдын “зургаагийн” төлөөлөгчдийн Тегераны төлөөлөгчидтэй хийх уулзалтаар энэ аргыг бас хэлэлцэх байх гэж Гатилов хэлсэн байна.