Орос, монголын хил дээрх Монд гарц хүмүүс болон тээврийн хэрэгсэлийг таван өдөр бус долоон өдөр оруулж гаргах болжээ. Энэ горим 5-р сарын 5-наас үйлчилж эхэлсэн байна. “Орос, монгол улсуудын хилээр хүмүүсийг хөнгөвчилсөн байдлаар оруулж гаргах тухай” Орос, Монгол улсуудын засгийн газар хоорондын хэлэлцээрийг үндэслэж энэ шийдвэрийг гаргасан байна.