Ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч, Барак Обамагийн өрсөлдөгч асан Жон Эдвардсын тухай шуугиан АНУ-д тарлаа. Өөрийнхөө жирэмсэн нууц амрагийг олон нийтээс нуухын тулд хандивлагчдын нууц хандивын сая долларыг зарсан авилгалын хэрэгт түүнийг буруутгасан хэргийг шүүх хаахаас татгалзсан байна. Энэ нь өндөр албан тушаалын америкийн улс төрчийг буруутгаж байгаа цорын ганц буруутгал биш юм. Сонгуулийн кампанит ажилд хандив өргөх маягаар “ивээн тэтгэгчдийн” мөнгийг авдаг буюу лоббидох үйл ажиллагаа явуулж эргэж буцалтгүй мөнгө олдог байна. Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сунгаанд орж байсан Ньют Гингрич ч ийм хүмүүсийн тоонд орж байгаа юм.

Улс төрч, түүний нууц амраг, хүүхэд, мөнгө... илрүүлт гэх мэт дүр зураг одоо бараг сонгодог зүйл болж дээ. Жон Эдвардсын тухай шуугианыг Билл Клинтон, Моника Левински нарын хэрэгтэй адилтган үзэж байна. Палаажан дээр нь эр бэлгийн эсийн толботой байсныг бодвол энд батлах баримт нь хангалттай юм. Мөрдөн байцаалтаас харах юм бол Жон Эдвардс хууль бусаар хандив цуглуулж түүнийгээ өөрийн нууц амраг Рейли Хантерыг олон нийтээс нуухын тулд зарсан байна. Түүнээс гадна тэр телевизийн шууд нэвтрүүлгээр түүнтэй холбоотой болон хүүхдийнх нь эцэг гэдгээ шууд үгүйсгэж байсан юм. Цагаан хэрэглэлийн бохир даавуутай багаажтайгаар тэр дэд ерөнхийлөгчийн албан тушаал юм уу, ерөнхий прокурорын суудлыг эзлэхийг санаархаж байсан нь тодорхой болжээ. Санхүүгийн бохир үйл ажиллагаа, сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн зэрэг эрүүгийн хэрэг үүсгэхэд хангалттай байна. Америкийн сэтгүүлч эмэгтэй Жин Касерез тайлбарлахдаа: «АНУ-ын Холбооны сонгуулийн комиссийн гишүүн байсан хүмүүсийг харуулах нь энэ процессийн хамгийн сонирхолтой хэсэг нь болно гэж би бодож байна. Сонгуулийн хуулийг зөрчсөн эсэхийг тэд л тогтооно. Эдвардс мөнгөний тухай мэдэж байсан гэж прокурорын газар үзсэн байгаа. Энэ мөнгө хууль бус гэдгийг мэдсээр байгаад түүнийг авч байсан эсэх нь сонин байгаа юм» гэж хэлсэн.

Иллинойс мужийн амбан захирагч асан Род Благоевичийг шийтгэсэн явдал сүүлийн үеийн шуугиан болоод байна. Барак Обама ерөнхийлөгч болсны дараа АНУ-ын Сенатад сул болсон суудлыг зарах гэсэн хэргээр түүнд 14 жилийн ял оноосон байна.

Иллинойс мужийн нийслэл Чикаго хот АНУ-ын хотуудаас хамгийн авилгад өртсөн хот юм. Хамгийн тэмдэглүүштэй нь Иллинойс мужийн 6 амбан захирагчдаас 4 нь авилгалын хэргээр шоронд суусан буюу сууж байна. Чикаго трубюн сонины улс төрийн тоймч Эрик Зорн энэ нь авилгалын түвшинг илэрхийлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна: «Бид зөвхөн авилгалын тухай ч биш хуулийн ил тод байдал, мэдээлэлийг хүртээмжтэй болгох тухай ярих ёстой. Нийгмийн хууль эрх зүйн соёлд гол учир нь байгаа юм. Тэд авилгалыг зүгээр л жирийн үзэгдэл шиг боддог болсон. Харин түшмэдүүд болохоор бүгдээрээ л авч байгаа юм чинь би авахгүй бол тэнэг хэрэг гэж үздэг болсон гэж тэр ярилаа. Трэнспаренси Интернейшнл байгууллагын үнэлгээгээр АНУ одоо авилгалын хэмжээгээрээ 24-т орж байна. Энэ үзүүлэлт жилээс жилд улам л муудаж байна. Катар, Чили, Багам, Ирланд, Бельг болон европын арваад улсын дараа АНУ одоо орж байна. Харин америкийн улс төрчид энэ тухай ярих тун дургүй байдаг юм» гэж хэлсэн.