ОУ-д хамгийн том Будда бурханы барималыг Тува улсын нийслэл Кызыл хотоос холгүй энэ оны сүүлчээр босгож магадгүй. Энэ өргөн хүрээтэй төслийн ажил ид явагдаж байна.  Маш хөнгөн ба бат бөх материал шилэн волокнагаар хийж алтдах асар том барималыг Хятад улсын түвдийн дүүрэгт хийж дараа нь ОХУ-д хүргүүлэх юм.

Энэ баримал 40 метрээс багагүй өндөр байна гэж эхлээд төлөвлөж байсан юм. Дэлхийн хамгийн өндөр баримал гэж тооцогддог Рио-де-Жанейрогийн Корковада уулан дээр гараа алдлан зогссон Христ бурханы барималаас хоёр мэтрээр өндөр болох байсан юм. Харин барималыг бүтээх үед өөрчлөлт орж төслийг бараг 2 дахин багасгахад хүрсэн гэж Барималыг барих сангийн ерөнхийлөгч Буян-Башка ярьж байна: «Уран барималчдын зөвөлснөөр энэ барималын нийт өндөр нь 21 метр байх юм байна. Зургаан метр нь суудал нь, 15 метр нь Будда бурханы баримал байх юм. Энэ уул нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд багтдаг учир барималыг үүнээс өндөр хийж болохгүй» гэж төсөл зохиогчид нь үзсэн байна.

Энэ бүтээн байгуулалтыг жирийн хүмүүсийн болон бизнес эрхлэгчдийн хандиваар босгож байна. Тусламжийг зөвхөн мөнгө төгрөгөөр биш барилгын ажилд биеэрээ оролцох маягаар хүргэж байна. Будда бурханы баримал бүтээх ажилд биеэрээ оролцоно гэдэг манай улсын иргэн бүрийн ариун үүрэг юм гэж Кызыл хотын оршин суугч буддын шашинтан Очир үзэж байна: «Буддизм бол манай бүгд найрамдах улсын уламжлалт шашин юм. Энэ барималыг босгох ажилд олон нийт идэвхитэй оролцож байна. Энэ нь манай ард түмний хувьд маш чухал юм. Хэдэн сарын дараа Тувагийн бүх хүн ардын идэвхитэй оролцоотойгоор, хандивлагчдын дэмжлэг туслалцаатайгаар, Будда бурханы барималыг босгоно гэдэгт итгэлтэй байна» гэж тэр ярилаа.

Тувагийн баримал хятадын Хэнань мужийн Хаврын сүм дэх Будда бурхан тэргүүлдэг Будда бурханы асар том барималуудын дэлхийн цуглуулгад багтах болно. Энэ баримал 153 метр өндөр бөгөөд дэлхийн хамгийн том Будда бурхан гэж тооцогддог байна.