Эдийн засгийн хөгжлийн туйл баруунаас зүүн тийш шилжиж байна. Яг АНД-н бүс нутагт л дэлхийн эдийн засаг сэргэж эхлэж байна гэдгийг НҮБ-ын шинжээчид нэгэн дуугаар батлаж байна. ОУ 2012 онд АНДЭЗХА-г даргалахтай ДХБ-д элсэх явдал давхацсан нь тус улсад хөгжлийн болон зах зээлийн шинэ төлөвийг нээж өгч байна.

АНДЭЗХА-ны байгууллагад АНД-н 21 улс багтдаг юм. Энэ байгууллага оршин тогтносон  хорь гаруй жилийн түүхэндээ гариг дэлхийн хүн амын 40% нь амьдарч байгаа ази, номхон далайн бүх орон зайд даяарчлалын интеграц явуулах шинэ санааны генераторын статусыг олж авлаа. Энэ бүс нутаг сүүлийн арван жилд эдийн засгийн эрчимтэй хөгжлийн зүтгүүр болсон ба тус бүсэд дэлхийн бараа эргэлтийн талаас илүү хувь нь ногдож байна. Ирээдүйд энэ үзүүлэлт улам ихсэнэ гэж НҮБ-ын Эдийн засгийн болон нийгмийн комиссийн илтгэлд өгүүлсэн байна. АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалтыг ОУ даргалах үеэрээ Зүүн Сибирь болон Алс Дорнодын эдийн засгийг хөгжүүлэхэд түүнийг ашиглах болно гэж НҮБ-ын Мэдээлэлийн төвийн захирал Александр Горелик үзэж байна: «ОУ, АНД-н бүс нутгийн улсуудтай эртний худалдааны хэлхээ холбоотой. Жишээ нь, АНД-н орнуудад шингэрүүлсэн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаа “Сахалин” төсөл байна. Өнөөдөр ОУ даяарчлалыг хамарсан эдийн засгийн интеграц хийх ёстой гэж мэдэгдээд, тус бүс нутаг дахь өөрийн нөлөөгөө нэмэгдүүлж байна. Энэ нь асуултыг шинэ байдлаар тавьж байна гэсэн үг» гэж тэр ярилаа.

АНДЭЗХА-ны байгууллагын хэлэлцүүлэхээр тавьж байгаа асуудлуудаар бүх дэлхийн эдийн засгийн орчин үеийн байдлыг үнэлэж болно. Хоёр жилийн өмнө дээд хэмжээний уулзалт дээр эдийн засгийн хямралтай хийх тэмцлийг хэлэлцэж байсан бол одоо бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна. ОУ ч энэ талбар дээр байна. Тус байгууллага гол сэдвээрээ бүс нутгийн интеграц, хүнсний аюулгүй байдал, тээврийн системийн хөгжил, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэргийг нэрэллээ. ОУ тусгай төслийг хэрэгжүүлэх болон өөрийнхөө ололт амжилтыг үзүүлэх замаар АНДЭЗХА-ны байгууллагад орон зайгаа эзлэх болно. Азийн бүсэд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээр нь ОУ-ын гадаад эдийн засгийн харилцааны шинэ дэд бүтэцийг байгуулах ажлыг өндөрлөж байгаа юм. Орос улсаас гадна Белорусс, Казахстан улсууд багтаж байгаа Гаалийн холбоог байгуулсан нь үүний урьтал юм. Мөн Эдийн засгийн нэгдсэн орон зай, ТУХН-ийн орнуудтай чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг нь бас орж байгаа гэж АНДЭЗХА-ны байгууллагыг судлах оросын төвийн гүйцэтгэх захирал Павел Кадочников яриад: «ОУ АНДЭЗХА-ны байгууллагыг одоо даргалах нь цаг үеэ олсон явдал. ОУ ДХБ-д элсэх үетэй энэ нь зэрэгцсэн нь маш чухал юм. Бүс нутгийн эдийн засгийн интеграцийн асуудлыг хэлэлцэхэд болон АНД-н орон зайд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээр байгуулах зэрэгт тус дэм болно. Хэрвээ ДХБ-д элсээгүй бол үүнийг хийж чадахгүй байсан. Харин одоо дээд хэмжээний уулзалт дээр бүс нутгийн интеграцийн байдал чухам ямар байх тухай болон бүтээгдхүүний стандартыг ойртуулах тухай, манай орнуудын гааль дээгүүр бараа өнгөрүүлэх асуудлыг хөнгөвчлөх тухай бид ярих болно. Энэ зуны эхээр Гаалийн холбоо Вьетнам улстай чөлөөт худалдааны бүс байгуулах тухай гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлэх болоод байна» гэж хэлсэн.

АНДЭЗХА-ны байгууллагын дээд хэмжээний уулзалт оросын Приморийн хязгаарын нийслэл Владивосток хотод 9-р сард болох юм. Харин дараа жилийн эхээр тус бүс нутгийн депутатууд, сенаторууд парламентын форум дээр уулзах болно. Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт дээр төрийн тэргүүнүүдийн баталсан шийдвэрийг тэд хуульчлах ёстой юм.