«Фокусима-1»  АЦС-ийн  осолоос агаарт  алдсан   цезий бодисны     хэмжээ  мөрнүүдийн ус цутган ордог  Токийн  булангийн ерөөлд   өсч байгааг  Кинки ах сургуулийн  профессор Хидзо Ямадзаки тэргүүтэй  хэсэг мэргэжилтнүүдийн   шинжилгээ  нотлов.  Аракава мөрний ус    ордог  Токийн  булангийг эрдэмтэд  өнгөрсөн оны 8-р сараас  судлаж байгааг   японы    олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд даваа гаригт мэдээлэв. Суулийн 7 сар  цезий  бодисны хэмжээ   зарим газарт 13 дахин  өссөн нь  их үзүүлэлт биш боловч  цацраг  идэвхтэй бодисуудын хэмжээ  тургэн өсч байгаа нь  мэргэжилтнүүдийн  сэтгэлийг түгшүүлж  байна.»  Эдгээр бодис хур ороход агаараас  мөрний усанд орж,дараа нь  тэнгист хүрдэг»  гэж  шинжээчид үзэж байна.  Харин Токийн булангийн загас, тэнгисийн бүтээгдэхүүнүүдэд  цезий бодисыг одоохондоо   илрүүлсэнгүй.