Усанд шумбагч онгоцны цэргүүдийн хот Вилючинскт өнгөрсөн бямба гаригт нэгэн эр баавгайд идүүлж амь насаа алджээ. Крашенинниковын тэнгисийн тохойд загас барьж байсан эрэгтэйг баавгайнууд барьж идсэн гэж нүдээр үзсэн хүмүүс цагдаагийнханд ярьсан байна. Шуурхай албаныхан хүрч ирэхэд эрэгтэй хүний цогцсын дэргэд хоёр баавгай байсан байна. Нэгий нь газар дээр нам бууджээ. Энэ нь ой хагастай 80 кг жинтэй эр баавгай байжээ. Нэг баавгай нь зугтсан байна гэж нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Зугтаасан баавгай Вилючинск хотын нэгэн үйлдвэрийн газрын харуулын камерт харагдсан байна. Цагдаагийнхан хүрч ирж түүнийг алжээ. Энэ нь бас л залуу эр баавгай байсан байна. Баавгайнууд ичээнээсээ гарсны дараа өлсгөлөн, ууртай байдаг юм. Ийм учраас цагдаагийнхан Вилючинск хотод бүтэн хоногоор жижүүрлэж байна. 4-р сарын сүүлээр энэ хотод хоёр бамбаруушаа дагуулсан эм баавгай үзэгдсэн сураг байна, тийм учраас хүмүүст аюул учруулж магадгүй байна.