Өчигдөр орой ОУ-ын баруун хойд нутгийн Ленинград мужийн Кириша хотын нефть боловсруулах үйлдвэрт түймэр гарсан байна. Өнөө өглөө гэхэд гал сөнөөгчид түймрийг дарж чадсан ба хүн хэлмэгдээгүй байна гэж ОБЯ-ны мужийн удирдах газрын төлөөлөгч хэлснийг оросын ОНХМХ-үүд мэдээлсэн байна. Бензинийг дахин боловсруулдаг тоног төхөөрөмжүүдийн төвд түймэр ассан гэж тус байгууллага мэдээлсэн байна.Түймрийг унтраахад 50 хүн, 14 нэгж техник оролцсон байна. ОУ-ын баруун хойд нутгийн цорын ганц нефть боловсруулах “Кинеф” үйлдвэрт түймэр гарсан байна. Энэ НБҮ жилд 21 сая тонн нефть боловсруулдаг байна. Энэ үйлдвэр нь “Сургут нефтегаз” НХК-ийн бүрэлдхүүнд багтдаг юм байна.