Ойрхи Дорнодын зуучид олон улсын  “дөрвөлийн” ажлыг өнөөдөр Брюссельд болох ЕХ-ны зөвлөлийн гадаад хэргийн асуудлаарх хуралдаан дээр хэлэлцэнэ. Энэ тухай Брюссельд нэрээ хэлэхийг хүсээгүй европын өндөр хэмжээний дипломатч сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Палестины төр засагт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, палестины нутаг дэвсгэр дээр суурин барьж байгаа израилийн үйл ажиллагааны тухай, энхийн процессийг нэмэгдүүлэх тухай болон “дөрвөлийн” ажлын талаар ширүүн маргаан үүсгэх юм байна. Энэ асуудлаар тусгай тогтоол гаргахаар бэлтгэж байгаа ба нөхцөл байдал яаж эргэхээс шалтгаан түүнийг гүйцээж боловсруулах хэрэгтэй гэж европын дипломатч хэлсэн байна. Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасын захидалд Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху хариу өгнө гэдэгт Брюссель найдаж байна. Палестинын автономыг байгуулсан 1993 оны Ослогийн хэлэлцээр аюулд хүрч байгаа тухай Аббас захидалдаа өгүүлсэн байна.